“Монголд хулгай үүрлээгүй салбар гэж алга“ “Монголд хулгай үүрлээгүй салбар гэж алга“
Сонгууль 2024 7 хоногийн тойм 13°C 3449.0₮
04 сарын 02, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Монголд хулгай үүрлээгүй салбар гэж алга“

2025 оны 3 сарын 27

Arslan.mn

Өчигдөр БХ-ны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа "П.Наранбаяр сайдыг "Шинэ Монгол" сургуулийн төлөөлөл гэж мэднэ. Тус сургуулийн менежментийн төсөлд 1.2 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэл ирлээ. Сургууль бүрээс мөнгө татсан гэж байна.  Яагаад ийм болчимгүй юм хийв ээ" гэв. Үүний хариуд  П.Наранбаяр сайд "Би "Шинэ Монгол" сургуулийн төлөөлөл биш. Та хүн гүтгэж болохгүй." гэж байв.

Тэгвэл П.Наранбаяр сайдын ашиг сонирхлын талаарх баримт ил болов.

Тодруулбал, Боловсролын сайдын суудалд суугаад хоёрхон сарын дараа сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргажээТушаалаараа УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын санаачилсан хөтөлбөрийг 1.2 тэрбумаар санхүүжүүлэхийг үүрэгдсэн байна.

Тухайлбал, тус тушаалаар

  • 800 саяыг нь 2024 оны,
  • 400 саяыг нь 2025 оны улсын төсөвт тусгах зохицуулалт хийхийг ТНБД-даа даалгасан  тушаал гаргасан байсан нь ийнхүү ил болов.

Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох учиртай. Мөн түүнээс гадна Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахыг ч шалгах хэрэгтэй. Нэг нь ажилтан, нөгөө нь үүсгэн байгуулагч нь байсан албан тушаалтнууд шүү дээ. Цагаан дээр хараар бичээгүй л болохоос биш цаагуураа холбоотойг нь бүгд мэддэг болсон. Энэ бол ашиг сонирхолын зөрчил биш гэж үү. 

Товчхондоо Монголд хулгай үүрлээгүй салбар гэж алга болжээ.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
662406
1 эможи

Зочин
2025-03-27 14:40
Хатуу ял л өгдөг болжэээж нам дагасан өлөн хулгаач авилгачид том жижиггүй шудрага ажилдаг болно гэж үнэн хэлждэээ
Зочин
2025-03-27 11:55
Тиймшдээ тэгээд энэ байдлыг цэгцлэх гээд л үзээд байгаа юм шүү дээ. Тэгэхэар л барилаа шалгалаа гэж эсэргүүцээд тэмцэж байгаа хүмүүсийг элдвээр нь хараагаад байгаа хүмүүсийг яах вэ. Ерөөсөө энэ засаг төрийг юм хийлгэхгүй эсэргүүцээд байдаг хэдхэн хүмүүс байх шиг байна аа. Эзэнгүй юм шиг явсан 30 жилийн энэ задгайрал 7-8 жилд арилах уу. Ихээхэн арга хэмжээ авсаны үр дүнд л багассаар байж л алга болох байх. Маш их цаг хугацаа орох байхаа. Зөвөөр нь засаг төрөө дэмжээд хамтарч ажиллаач олон түмэн минь. Одоо энэ худлаа улс төрждөгөө болих болоогүй юм уу. Бүр УИХ-ын гишүүд нь хүртэл улс төржөөд хуралдаа суухаа болилоо. Тэр хүмүүсийг эргүүлэн татах хэрэгтэй байхаа.
Иргэн
2025-03-27 11:48
Ганц сургуульд биш 120 сургуульд хэрэгжүүлнэ гэсэн бна.Юу гэж ойлгомоор юм дээ.
keyboard_arrow_up