Т.Мөнхсайхан:  Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан эмч нарын асуудлаарх хуулийн заалтыг шинэчилнэ Т.Мөнхсайхан: Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан эмч нарын асуудлаарх хуулийн заалтыг шинэчилнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм 13°C 3449.0₮
04 сарын 02, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Т.Мөнхсайхан: Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан эмч нарын асуудлаарх хуулийн заалтыг шинэчилнэ

2025 оны 3 сарын 27

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЭМД-ын асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эмийн лабораторийн хүчин чадлыг нэмэх олон жил яригдсан асуудлыг шийдэж байгаа. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан эмч нарын асуудлаарх хуулийн заалтыг шинэчилнэ. Эмч, мэргэжилтнүүд ажил үүргээ гүйцэтгэж яваад эндсэн 17, 18 тохиолдол байгаа. Гэвч эргээд олгож байгаа, харж үзэж байгаа зүйл байхгүй.

Энэ хүрээнд хоёр хуулийн асуудал яригдана.

  • Нэгдүгээрт, донорын тухай хууль,
  • хоёрдугаарт эмч, эмнэлгийн ажилтны эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байна.  

Үзэл баримтлалыг нь батлуулаад олон нийтийн хэлэлцүүлэг хийх шатандаа явж байна. Салбарын эмч, мэргэжилтнүүдийн саналыг авч тусгана.

Эмч, сувилагч нарын баярыг тэмдэглэх бол нийгмийн асуудлыг шийдэх талаас нь анхаарах чиглэл өгсөн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662424
0 эможи

Залуус
2025-03-31 07:45
Энэ одоо юу яриад бнаа, Орос Украйны дайны фронт дээр монгол эмч нар оёоогүй. Очсон байсан ч монголын хуулиар зохицуулагдахгүй.
keyboard_arrow_up