Т.Мөнхсайхан: Эмч нарын цалинг сүүлийн 4 жил тодорхой хувиар нэмсэн. Цаашид ч нэмнэ Т.Мөнхсайхан: Эмч нарын цалинг сүүлийн 4 жил тодорхой хувиар нэмсэн. Цаашид ч нэмнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм 17°C 3449.0₮
04 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Т.Мөнхсайхан: Эмч нарын цалинг сүүлийн 4 жил тодорхой хувиар нэмсэн. Цаашид ч нэмнэ

2025 оны 4 сарын 04

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт хийгдэж буй бодлогуудын хэрэгжилтэд эмч нарын саналыг сонсох, эмч нарын асуултад шийдвэр гаргах түвшний шууд хариулт өгөх зорилготой “Эмчээ Сонсъё” өглөөний уулзалтыг зургаан өдөр зохион байгуулж дууслаа. 

800 орчим эмчтэй уулзахад тэдний зүгээс даатгалын санхүүжилт, цалингийн асуудал, эмч нар ажлын байрандаа иргэд үйлчлүүлэгчдийн дарамтад өртөх, зураг видео авах байдлаар нэр хүндэд нь халдах байдал нэмэгдэж буйг хэлжээ.

Харин Эрүүл мэндийн сайд “Эмч нарын цалин тодорхой хувиар сүүлийн дөрвөн жилд нэмэгдэж байгаа, хойшид ч нэмэгдэнэ. ЭМДС-ийн өрийг барагдуулж үүсээд байгаа санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна.

“Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай” хуулиудыг намрын чуулганаар оруулахаар хүлээж байна.

Эмч нарын нэр төрд халдах, цаашлаад биед  халдах байдал ч газар авч байгааг хуулиар зохицуулдаг болно. Цаашид эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдал, нийгмийн асуудал, эрүүл мэнд боловсролд илүү анхаарсан бодлого хэрэгжүүлж ажиллана” гэдгийг хэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662586
1 эможи

keyboard_arrow_up