ХХЕГ-ын даргаар томилогдсон Ж.Бямбасүрэн ₮122 саяын ОРЛОГОТОЙ ч тээврийн хэрэгсэлгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ХХЕГ-ын даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж буй юм. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэнг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Лаос улсад Элчин сайдаар сууж байсан, бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилохоор болжээ.
Тэрээр, Ж.Бямбасүрэнгийн хувьд 2019 оны арванхоёрдугаар сард ХХЕГ-ын даргаар томилогдож, 2021 оны нэгдүгээр сар Х.Лхагвасүрэнд тамгаа хүлээлгэж өгч байсан билээн. Тэгвэл тэд 4 жилийн дараа ийнхүү дахин тамгаа солилцохоор болж буй.
Тэгвэл ХХЕГ-ын даргаар томилогдсон Ж.Бямбасүрэн 2023 оны ХОМ-тээ хөрөнгөө дараах байдлаар мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮122 сая
Гэр бүлийн орлого: ₮32 сая
Орон сууц барилга байгууламж: ₮177 сая /орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая тээврийн хэрэгсэлгүй
Мал аж ахуй: ₮10 сая /Адуу-10/
Газар: ₮13 сая /Өмчлөх-1000м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮1,3 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮43 сая гэж мэдүүлжээ.








