ДХИС-ийн захирлаар томилогдсон О.Зоригт ₮1,1 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮44 саяын ХАДГАЛАМЖ, ₮375 саяын АВЛАГАТАЙ
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Дотоод хэргийн их сургууль /ДХИС/-ийн захирал, бригадын генерал П.Батбаатарыг ажлаас нь чөлөөлж, шинэ хүн томилжээ.
ДХИС-ийн захирлаар Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд ХЗДХЯ-ны ОХУ дахь байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан, цагдаагийн хурандаа О.Зоригтыг томилсон байна.
О.Зоригт өмнө нь Нийслэлийн цагдаагийн газрын даргын албан тушаал хашиж байжээ.
Тэгвэл ДХИС-ийн захирлаар томилогдсон О.Зоригтын 2023 оны ХОМ-тээ хөрөнгөө дараах байдлаар мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮79 сая
Гэр бүлийн орлого: ₮56 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /орон сууц-1 , Зуслангийн байшин-1, Үйлчилгээний зориулалттай байр-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая тээврийн хэрэгсэлгүй
Мал аж ахуй: ₮33 сая /Хурдан удмын адуу-13, Үхэр-4, Хонь-23/
Газар: ₮25 сая /Эзэмших-120м2, Эзэмших-400 м2, Өмчлөх-5000 м2 нийрт гурван газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮44 сая
Авлага: ₮375 сая
Зээл: ₮42 сая гэж мэдүүлжээ.








