Н.Учрал: Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай.Та нотол гэсэн, надад хөдөлшгүй 507 нүүр баримт байна
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Төгрөг нууртай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Х.Баттулгад зохицуулахыг долоо хоногийн хугацаа өгсөн. Одоогийн байдлаар ямар нэгэн албан ёсны бичиг мэдээлэл ирээгүй байна. Х.Баттулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн байна билээ. Гэхдээ Төгрөг нууртай холбоотой ямар нэгэн зүйл хэлээгүй байсан.
Би хариуцлагатайгаар хэлье, Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай.
Та нотол гэсэн, би нотолчихъё. Надад нэгдүгээрт хөдөлшгүй нотлох баримтууд бий, хоёрдугаарт албан ёсны баталгаат сурвалжууд байна, гуравдугаарт санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байн. "Төгрөг нуурын орд" газрыг худалдсан санхүүгийн схемтэй холбоотой 507 нүүр баримт байна.
Монгол Улсын ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга хууль зөрчиж “Төгрөг” нуурын орд газрыг гадны иргэдэд зарсан болохыг баримтаар нотолж байна. Энэ асуудлаар Улсын ерөнхий прокурор, АТГ-т бүх баримт материалыг хүргүүлж шалгуулахаа мэдэгдэж байна." гэв.








