Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа
09 сарын 09, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа

2026 оны 9 сарын 09

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээллээ.

Ерөнхий сайд Н.Учрал "ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын оруулж ирсэн тогтоолын төслийн хүрээнд 25 байгууллагыг нэгтгэн, өөрчлөн зохион байгуулж, улсын төсвөөс гарган бие даалгахаар шийдвэрлэлээ.

Ингэснээр жилийн 12.5 тэрбум төгрөгийн цалингийн зардал, нийт дүнгээрээ цалин болон бусад урсгал зардлаас жилд 30 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэж байна.

Мөн 108-аас 324 орон тоог оновчлох хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож байна. 

УИХ-аар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль батлагдсантай холбогдуулан эдгээр 25 байгууллагыг улсын төсвөөс гаргаж, 30 хувиар цомхотгон нийтийн үйлчилгээний зориулалттай ТӨК болгох, төрийн нэрийн өмнөөс зарим чиг үүргийг хэрэгжүүлэх нийтийн үйлчилгээний байгууллага болгон статусыг нь өөрчлөх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Ингэснээр төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгоод байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670586
0 эможи

keyboard_arrow_up