Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ОНЦЛОХ ЖИРГЭЭ: Асашёорюү Д.Дагвадоржийн дэмжиж итгэл хүлээлгэдэг сайд хэн байсан бэ?

2014 оны 12 сарын 08

Энэ амралтын өдрүүдэд цахим ертөнц буюу жиргээний нэгэн халуухан сэдэв бол шинэчилсэн Засгийн газрын сайд нарын томилгооны талаар байлаа. Харин миний нүдэнд нэг сонирхолтой жиргээ туссан нь твиттерт өөрийн гэсэн  байр суурьтай жиргээч Асашёорюү Д.Дагвадорж нь өөрийн дэмжиж, итгэл хүлээлгэдэг сайдынхаа талаар жиргэсэн жиргээ байлаа.

 

Их аварга  Д.Дагвадоржийн дэмжиж явдаг, цаашид сайд болно гэж итгэж байсан хүн нь Уул уурхайн яамны дэд сайд О.Эрдэнэбулган аж. Тэрбээр жиргэхдээ "   "Улс төрийн томилгоо гэж ёстой нэг бандийн юм байна. Нүдээ чухам нүх болгосон томилгоо байна. Хийж бүтээж явдаг залуу хүн гэж боддог. Буруу зүйл байхгүй" гэснээс гадна О.Эрдэнэбулганыг Уул уурхайн сайд болно гэж найдаж байжээ. Харин О.Эрдэнэбулган    "Итгэл хулээлгэж байгаа та нарт талархаж байна. Гэхдээ  уул уурхайн салбарт өөрчлөлт ирж, эдийн засаг сайжрах нь лавтай!" гэж хариу жиргэсэн байна.

Үүнийг харсан жиргээчид  "Өндөр мэдлэгтэй залуу хүнийг дэмжих нь зөв" гэж олон талын өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13413
0 эможи
keyboard_arrow_up