Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Цэвэр агаар” сангийнхны хэргийн шүүх хурал болж байна

2014 оны 2 сарын 10

 
 “Цэвэр агаар” сангийн экс удирдлага болон тус сангийн нягтлан бодогч, БОНХЯ-ны зарим албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өнөөдөр 09:30 цагт эхэллээ. 

 Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас санг удирдаж байсан Н.Хүрэлсүх нарыг нийслэлийн утаа багасгах төслийн мөнгөнөөс 1.9 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй хэмээн үзэж, яллагдагчаар татсан. Энэ хэрэгт “Цэвэр агаар” сангийн экс дарга Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хулан, нягтлан бодогч байсан А.Болдмаа болон БОНХЯ-ны болон бусад байгууллагын ажилтнууд болох Д.Цэцэгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нарын 11 хүнийг сэжигтнээр тооцоод байгаа билээ. 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
275
0 эможи
keyboard_arrow_up