Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Инженер, технологийн дээд боловсрол төсөлтэй холбоотой Хэн, Юу хэлэв?

2014 оны 5 сарын 23

Өнөөдрийн үдээс хойшхи УИХ-ын чуулганаар Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл //Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорон байгуулсан “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн зээл/-ийн илтгэлийг Боловсролын сайд Л.ГАНТӨМӨР  танилцууллаа.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулсан юм. Тус хэлэлцүүлэгтэй холбоотой гишүүд ямар байр суурьтай байсныг танд хүргэж байна.

Асуулт: УИХ гишүүн Сү.Батболд:

Ерөнхий төсөл зээлийн хэлэлцээрийн хуулийг  дэмжиж  байгаа юу? Гадаадад  засгийн газрын зээл  2,3 байгаа. Засгийн газраас  оюутнуудыг  төрийн  байгууллагад  ажлуулсан  тохиолдолд  зээлийг  нь төлж  байгаа. Нарийн  мэргэжлийн хүмүүсийг  ажиллуулах  шаардлага  байхгүй  байгаа. Хувийн хэвшлийн  байгууллага , олон  улсын байгууллага  , гадаад  хөрөнгө  оруулалттай  аж  ахуй  нэгжийн  тухайд  ямар хэлэлцүүлгийг хийхийг  анхаарахгүй бол энд  ирээд  ажиллах хүн  байхгүй. Төрийн  байгууллагууд  нь  нөгөө  улсуудаа оюуны  хүч  потенциалыг   нь  бүрэн  ашиглах  бололцоо  байхгүй. БШУ-ны ямар арга  хэмжээ авч  байгаа вэ? Инженер  технологийн  мэргэжилтэн  бэлтгэх  гэсэн  байна. МУИС,ШУТИС хоёрт  оюутан гаргана  гэж байна. Монголын  анхны  инженер  технологийн  оюутан  бэлтгэдэг  сургууль  бол  ХААИС  байсан. Цаашдаа Монгол орны  хөдөө  аж ахуйг  хөгжүүлэх  асуудал  чухал . Иймээс  гадаад   сурах  гэж  байгаа  оюутнуудын  дунд  хөдөө аж ахуйн  мэргэжил байна уу? 2 нэмэх  2  хөтөлбөр   дээр  яам  ямар  бодлого  баримталдаг  вэ ?

Хариулт: БШУ-ны  сайд  Л.Гантөмөр:

Зээлээр суралцах  оюутнуудтай  эхний  ээлжинд  зээлийн гэрээ хийнэ. Зээлийн гэрээ  хийхдээ  Монголдоо  ирээд таван жил  ажиллана. Тэр  нь  төрийн байгууллага  байна уу, хувийн хэвшил байна уу хамаагүй. Тухайн  хүн монголдоо  таван жил  ажиллах ёстой. МУИС болон ШУТИС нь  ерөнхий  зохион  байгуулагчаар   нь шалгарсан. Энэ  хөтөлбөрийг  хэрэгжүүлэхийн  тулд  2 нэмэх  нь  2  гэдэг  хөтөлбөрөөр  монгол  суралцаж  байгаа  хоёр  жилийг  хүлээн  зөвшөөрөх  шаардлагатай. Монгол  ирж  судалгаа хийгээд  инженерийн  сургалтын  хөтөлбөр ойролцоо  учир  боломж   байна гэсэн. Иймээс  энэ  хоёр  сургуульд  зохион  байгуулна.Бусад  сургуулиас  оюутнууд  суралцах  бүрэн  боломжтой. 2 нэмэх 2  хөтөлбөрийн  хүрээнд  олон  оюутан  явуулна. Энэ  хөтөлбөр   нь зөвхөн  инженерүүдээ  Японд  сурах , Японы  сургуулиудад  хүлээн  зөвшөөрөгдсөн  тэр  сургалтын  хөтөлбөрийг  монголдоо  бий  болгоё   гэсэн зорилготой. Тиймээс  300  гаруй  багш   солилцооны асуудал байгаа.

Асуулт: УИХ гишүүн Л.Энх-Амгалан:

Өнөөдөр  Монгол  улсад  чадварлаг  боловсон  хүчин  дутагдалтай байгаа. Инженер  техникийн  ажилтнуудыг   сонгон шалгаруулалт  хийх  шинээр  төгсөөд  ажиллаж байгаа хүмүүсийн  давтан  сургалт, нарийн мэргэжлийн инженер  техникийн ажилчид  мэргэжлийн  болосон  хүчин  зайлшгүй  шаардлагатай. Энэ  зээлийн  хөтөлбөрт   одоо  төгссөн байгаа  инженер  техникийн  ажилтнуудыг сургах  асуудалын тухай тусгай  бодлого  бий  юу?  Зээлийн гэрээ  нөхцлүүд  нь  ямар байх  вэ ? Зээлийн  гэрээний  нөхцлийг хэрхэн  анхаарсан бэ? Сураг гэж  байгаа 1005  оюутныг  магистр  докторын  хөтөлбөр  зэрэг сургалт хөгжлийн  хөтөлбөртэй урьдчилж тохирсон  зүйл  байна  уу?

Хариулт: БШУ-ны  сайд  Л.Гантөмөр:

Одоо  нийгэмд  ажиллаж байгаа  инженерүүдийг  энэ хөтөлбөрт  хамруулж  болно. Энэ  нь нээлттэй  байгаа. Магистр  дээрээ 100  хүн, докторын хөтөлбөрт  10 хүн  сургахаар  төлөвлөж байна. Зэргийн  бус  сургалтанд  320 хүн  сургана. Ер нь   685 хүн  сургуулиуд дээр цөмөөрөө  ирнэ гэж байхгүй. Зайлшгүй  мэргэжилд  дээшлүүлэх   шаардлагатай  байгаа хэсгүүдээс  санал  авна. Өнөөдрийг  хүртэл  бид нар  сургалтын  зээл   олгож байна. Мөн энэ тал дээр туршлага байгаа. Одоо суралцаж  байгаа  хүмүүс  зээл  олгох , гадаад  суралцаж байгаа  магистр  докторуудад  мөн  зээл олгож байгаа. Одоо  шилдэг  100-гийн   бакалаврт  зээл олгож эхэллээ. Янз  бүрийн  аргачлал  хэрэглэж  болно. Шилдэг  100  гэхээр   өндөр  төлөвлөгөө хэрэгтэй. Тэр  хөрөнгө  таарсан  баталгаа гаргах боломжгүй байгаа. Тухайн  оюутнаас  зээлийн  гэрээгээ  хөнгөлөлттэй  хамруулах  боломжтой  байгаа. Богино  хугацаанд  1000 хүн  явуулж  сургана. Нарийн  мэргэжил  дээрээ  700 гаруй  хүн  сургахаар  төлөвлөж байгаа. Судалгааг  ШУТИС-аас  гаргана. Явуулах  мэргэжлээ  Японы  саналыг асууна.

Асуулт: УИХ гишүүн Ж.Энхбаяр 

ШУТИС Монгол  улсын ирээдүйд  ямар мэргэжил шаардлагатай  гэдэг  судалгааг  гарна гэдгийн  дэлгэрүүлж  хэлж  өгөөч. Хөгжлийн яг ямар  бодлоготой байна? Магистр  докторуудын  зардал  63 сая доллар гэж байна энэ нэг жилийн  зардал уу? Эсвэл  ерөнхий  хугацааны  зардал уу ? Нэг жилийн  зардал  бол  Колумбын  их  сургуулиас үнэтэй харагдаж байна. Бүтэн хугацааны  зардал  бол  ойлгоно. Үндсэндээ  75 сая  доллар  буюу  127 тэрбум төгрөгний  гадаад   өр  нэмэгдэнэ  гэсэн  үг. Энэ  нь  өрийн  зохистой  хэмжээнд   яаж нөлөөлж байна вэ? Өдийг  хүртэл  хичнээн  оюутанг  гадаадад  сургасан  бэ? Хэдэн  буцаж  монголд   буцаж ирж  ажиллаж байна?  Технологийн  зөрчил  үүсэх үү?

Хариулт:БШУ-ны  сайд  Л.Гантөмөр:

Энэ  мөнгөн  дүн бол  суралцах  хугацааны  нийт зардал юм.  Хоёр  жилийн хугацаанд  төлөх  төлбөрийн  амьжиргааны  зардалтайгаа  байгаа. Доктор  нь  гурван жилийн  хугацааны  төлөх  төлбөр  амжиргааны  зардалтайгаа  байгаа. Бид нар  судалгаа  хийсэн .
Судалгаагаар  Токиогийн  инженерийн  анги  бол   дэлхийн  гуравдугаар  байранд  байгаа.  Японы зээлийн  нэг  давуу тал  дэлхийн шилдэг  инженерийг  барууны  томоохон  улсуудтай харьцуулахад   7-8  дахин  хямд  үнээр   суралцах  боломж  гарж байгаагаараа  онцлогтой.  Байнгын хороодоор  орсон. Хаврын  чуулган  завсарлахын  өмнөхөн  НББСШУБХ , ХЗБХ , ЭЗБХ  холбогдох  байнгын  хороодоор  орсон зөвшилцөл  хийгдсэн. Энэ  төслийн  талаар  Японы  засгийн газартай  гэрээ хийдэг. Технологийн  хувьд  Монголын  барилга  зам  техник , үйлдвэрлэлийн  технологийн  стандартыг   евро  стандарт  руу  шилжүүлж  байгаа. Өрийн  хэмжээнд  энэ  зээл   нөлөөлөхгүй. Энэ зээлийг  нэг  өдөр  бүгдийг  нь  авахгүй. Суралцаж  байгаа   оюутны  тоогоор  тухай бүрийд  нь  гүйцэтгэл хийгээд  явна. Энэ жилдээ  10 сая  төгрөгийн зээл  гарна  гэж  бодохгүй байна. Энэ жил  ихэнх  цагаа  Монгол  дахь  залуучуудаа  бэлгэх  их сургуулиудын  ажил нэлээн  хүчтэй  явна. Нөгөө талаас  японоос  зөвлөх  баг   авчраад  инженерийн  сургалтын  стандартын хөтөлбөрийг  их  сургуулиуд   өөр  дээрээ  нутагшуулах  ажил   зохион  байгуулагдана. ШУТИС хйиж байгаа  судалгаа  9-р сарын  1-нд гарна. Юнескогийн баталсан  мэргэжлийн индексээ  бариад  инженерүүд  суралцдаг юм.

Санал : УИХ гишүүн Д.Оюунхорол

Монгол улсын  засгийн газар  Японы  улстай  хамтран  ажиллах  энэ  гэрээг  дэмжиж  байна. Боловсролын  салбарт   сүүлийн хэдэн  жил  хийгдэж  байгаагүй  том зээлийн  гэрээ  амжилттай  хэрэгжиж орж ирж байна.Монгол  улсын хөгжлийг  боловсролын   чадвартай хүмүүс  авч  явна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр тусмаа  оюуны  хөрөнгө  оруулалтыг  энэ  чиглэлээр  авч  хийж  хэрэгжүүлэх,  чадвар  инженер  техникчдийг  бэлтгэх  , багш  нараа  бэлтгэх нэлээн  том хэмжээний  төсөл  хөтөлбөр  хэрэгтэй. Энэ  суралцаад   төгсөөд  ирж байгаа залуучууд  бол  ганцхан  төрийн  байгууллагад   ажиллана гэсэн  хатуу гэрээтэйгээр  яваагүй. Энэ  хөдөлмөрийн  зах зээлд   шингээж  ажиллах   боломжийг  төр хувийн  хэвшил  байгууллагуудад  олгож байгаа нь  онцлогтой байна. Төрөөс  хувийн хэвшлий  дэмжих  бодлогын хүрээнд  мөнгө өгөөд  дэмжлэггүй  юм аа гэхэд  нарийн мэргэжлээр ажиллах хүмүүсийг нь сургаж  өгөхөд   төр  дэмжлэг туслалцаа үзүүлэх  боломж олгож  байна. Үүнийг  дагаад   төрийн  албаны  тухай  хуульд нэмэлт  өөрчлөлт   оруулах  хэрэгтэй  гэж хэлмээр байна. Багшлах  боловсон  хүчнийг  давтан  сургах  ажилд  анхаарал  хандуулах  юм  байна. Энэ  монголд  чадварлаг  боловсон  хүчин  бэлтгэхэд  том хөрөнгө  оруулалт  болж  өгөх  учир  энэ  төслийг  бүхэлд  нь дэмжиж  байна.

Асуулт : УИХ гишүүн З.Баянсэлэнгэ: 

1005 оюутныг  ямар  сонгон  шалгаруулалтаар  явуулах вэ? Магистрт  сурах  оюутнууд  маань  бүх  зардал  нь  ороод  61 мянган  доллар гэсэн байна. Энэ  зардлыг  чадвартай  оюутнууд   манайд  байна уу үгүй  юу? Үнийн  дүнг  харахаар  өндөр харагдаж байна. Энэ төслийг  дэмжиж байна. Гэхдээ  74,1 сая доллар  зээлийн хүү  нь   0,2  хувь  байна гээд  гайгүй  мэт  сонсогдож байгаач  эргэн  төлөлтийн хуваарийг харахаар их  мөнгө байгаад  байна. Суралцагчид   маань   гадаадад  үлдээд  шингэх  вий  гэсэн  сэрэмж  байна. БУШЯ дээр  бөөн асуудал  үүсэх  байх.

 

 

Хариулт:БШУ-ны  сайд  Л.Гантөмөр:

Явж  байгаа  хүмүүсээс  төлбөр  гарахгүй . Бүгд  зээлээр  сурахаар  байгаа.Төлбөр  нь  асар  хямдхан  үнээр өндөр түвшний  сайн  инженерийг    бэлтгэх  бололцоотой болж байгаа юм. Хүн  бэлтгэхээс гадна  ирээдүйн   сургуулийн  хөтөлбөр  стандарт түвшнийг  Японыг  түвшинд  аваачиж  байгаа юм. Хэрэгжүүлэх  урьдчилсан  бэлтгэлийн  хүрээнд   Японоос  найман  их сургууль   манай  хоёр   сургууль дээр  ирээд  хамтын ажиллагаа эхлүүлээд байна. Оюутнаа  чөлөөтэй  солилцдог  болох  ийм  давуу  талуудтай  байгаа. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3432
0 эможи
keyboard_arrow_up