Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүдийг эгүүлэн татдаг болно

2017 оны 1 сарын 30

-Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-н дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага тооцно-

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн парламентийн үед улстөрчдөд хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барьсан ч УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй” гэснээс хойш гацсан. Тэгвэл УИХ-ын байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл энэ долоо хоногт хэлэлцэнэ. Энэ хуулийг хамгийн товчоор хэлбэл, улстөрийн албан тушаалтнуудад буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд болон УИХ-аас томилогддог албан тушаалтнууд, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нарт хариуцлага тооцох, эргүүлэн татах эрхийг сонгогчдод нээлттэй болгосон хууль юм. Хууль санаачлагчийн зүгээс сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмын тодорхой болгох, төрийн хэвтээ түвшинд улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулжээ.

1995 онд Төрийн албаны тухай хуулийг баталж, 2002 онд шинэчлэн найруулан төрийн албан тушаалтанд сахилгын хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг бий болгосон. Түүнээс гадна 70 гаруй хуульд төрийн албан хаагчийг чөлөөлөх, огцруулах зүйл заалт хэрэгжиж байна. Гэвч төрийн албан хаагчаас илүү улстөрийн буюу томилогдсон, сонгогдсон албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага буюу эргүүлэн татах үндэслэл өнөөдөр аль ч хуулиар зохицуулагддаггүй. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл VI бүлэг, 23 зүйлтэй. Хуульд зааснаар хүлээх хариуцлага нь улстөрийн, ёс суртахууны, улс төрийн гэсэн гурван чиглэлээр хариуцлага хүлээлгэнэ. Хуулийн төслийг анх өргөн барихдаа 2017 оны хоёрдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр тусгасан боловч энэ долоо хоногт анхны хэлэлцүүлгийн явцад хэрэгжих хугацааг нь тодорхой болгох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль өргөн барьж, УИХ-аас хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэх үед “Бид өнөөдрийн байдлаар мөнгө зарахгүй, өр тавихгүйгээр шийдэж чадах асуудал бол хариуцлагын асуудал. Энэ хуулийг батлахын тулд гаднаас заавал өр тавих шаардлагагүй. Мөнгө зарцуулахгүй зөвхөн улс төрийн эр зориг гаргаад, болж өнгөрч байгаа үйл явцдаа дүгнэлт хийгээд шийдэх боломжтой” гэж хэлж байсан. Тэгвэл МАН энэ хариуцлагын хуулийн төслийг улстөрийн эр зориг гаргаж, баталж чадвал улстөрийн хариуцлагатай болж нийгэм тогтвортой байдалд хүрэх том алхам бүрдэнэ. Ямартай ч энэ долоо хоногт энэ хуулийн төслийг хэлэлцэхээр болсон, харин хариуцлага нэхсэн ард түмний итгэлийг МАН хэрхэн хариулахыг харах л үлдлээ.

Улс төрийн албан тушаал хаших эрхийг 4 жилээр хязгаарлана

Дөрвөн жилийн давтавжтай сонгуулийн үр дүнд сонгогдож, томилогддог албан тушаалтнууд алдаа гаргасан ч дахиад л албан тушаалд томилогддог тохиолдол олон бий. УИХ-ын гишүүд нь оффшор бүсэд данстай, авлига авсан, төрийн албыг төрлийн алба болгосон, улсын мөэнө хувьдаа завшсан гээд улстөрчдөд хариуцлага тооцох урт жагсаалт гарна. Гэвч энэ бүгдийг улстөр, гүтгэлэг гэх үгээр далдлаад өнгөрдөн байдал үгүй болох. Ялангуяа улстөрийн албан тушаалтан ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогвол улстөрд болон төрийн өндөр албан тушаалд томилогдох эрхийг нь хоёр эсвэл дөрвөн жилээр хязгаарлах нь. Хэрэв энэ хууль үйлчлээд улстөрд орж ирэх хугацааг нь хязгаарлавал дараа дараагийн төрийн өндөр албан тушаалтнуудад маш том сануулга болох учиртай. Хариуцлага тооцож байж, хариуцлагатай ажиллаж байж төрийн хүн болно. Мөн энэ хуульд сахилгын хариуцлага тооцохоор бол тухайн албан тушаалтанд зөвхөн өөрт нь мэдэгдэх эсвэл олон нийтэд ил тод зарлах тусгажээ. Өөрөөр хэлбэл, хариуцлага хүлээлгэж буйгаа олон нийтэд нээлттэй мэдэгдэнэ гэсэн үг.

Огцруулах үндэслэлүүд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэх зэргийг тодорхой тусгажээ. Ерөнхийлөгч өргөн тангарагаасаа няцах, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд огцруулж болох юм байна.

  • УИХ-ын ын дарга, дэд даргыг Үндсэн хуульт байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулсныг, хууль ноцтой зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд огцруулна.

  • УИХ-ын гишүүд хууль зөрчсөн, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа эсвэл ноцтой зөрчсөн, тухайн жилийн УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны гуравны нэгээс илүү хувийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тохиолдолд УИХ-аас эргүүлэн татаж болно. Мөн тойргоос сонгогдсон гишүүдийг тойргийнх нь сонгогчдын 15 хувиас тоошгүй нь эргүүлэн татах хүсэлт гаргасан, түүнд гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна. Ингэхдээ сонгуулийн эхний жил болон сүүлийн жил эргүүлэн татах хүсэлт гаргахгүй.

  • Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулсныг Үндсэн хуулиийн цэцийн дүгнэлтээр тогтоосон, гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон бол огцруулна. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлнэ.

  • УИХ-аас томилогдсон албан тушаалтан нь Авлигын эсрэг хууль зөрчсөн, тухайн албан тушаалд тавигдах ёс зүйн шаардлагыг удаа дараа зөрчсөн эсвэл алдаа гаргасан, албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн нь огцруулах үндэслэлтэй гэж УИХ-ын наймаас доошгүй гишүүн үзсэн бол огцруулна.

  • Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд огцруулна. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, ёс зүйн шаардлагыг ноцтой зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн бол Ерөнхий сайд огцруулах санал гаргаж, аймаг, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40456
0 эможи
keyboard_arrow_up