Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хууль зүйн корпорацитай санамж бичиг үзэглэв

2017 оны 3 сарын 14

 

Бүгд Найрамдах Солонгос улсын Хууль зүйн туслалцааны корпорацийн Ерөнхийлөгчийн урилгаар Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Сувдаа нар Солонгос улсад айлчлал хийж байна. Солонгос улсын Хууль зүйн туслалцааны корпораци Монгол Улсын Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболорыг халуун дотноор хүлээн авч дагалдан яваа төлөөлөгчдийн хамт БНСУ-ын Хууль зүйн туслалцааны корпорацийн музей үзэж, сургалтын төвтэй танилцлаа. Айлчлалын үеэр Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор, Бүгд Найрамдах Солонгос улсын Гимчион хот дахь Хууль зүйн туслалцааны корпорацийн захирал И Хүн нар хамтран ажиллах санамж бичигт 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт талууд гарын үсэг зурснаар хоёр улс харилцан туршлага солилцох, сургалт, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах, хүний нөөцийн чиглэлээр боловсон хүчин солилцох зэргээр хамтран ажиллах болно.

Эх сурвалж: ХЗДХЯ

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41630
0 эможи
keyboard_arrow_up