Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Вьетнамын Даатгалын хяналтын байгууллагын Ерөнхий захиралтай уулзлаа

2017 оны 3 сарын 15

Ханой хотноо “Хүртээмжтэй даатгалын талаар санал солилцох уулзалт”-ад оролцож байгаа Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өчигдөр БНСВУ-ын Сангийн яамны харъяа Даатгалын хяналтын байгууллага /Insurance Supervisory Authority/-ын ерөнхий захирал, ноён Фунг Нгок Ханх /Phung Ngoc Khanh/-тай уулзлаа.

Дарга, Ерөнхий захирал нар Монгол Улс болон БНСВУ-ын даатгалын зах зээлийн төлөв байдлын талаар мэдээлэл солилцож, цаашид хоёр улсын даатгалын салбарт хамтран ажиллахаар ярилцан, эрх зүйн орчныг сайжруулах, хяналт, шалгалтыг боловсронгуй болгох чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох, харилцан дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат, БНСВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны төлөөлөгчид болон БНСВУ-ын Даатгалын хяналтын байгууллагын төлөөлөгчид оролцов гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41640
0 эможи
keyboard_arrow_up