Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өнгөрсөн сард 396 зээлдэгч ипотекийн зээлд хамрагджээ

2017 оны 3 сарын 15

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Тэгвэл, шинэ журам батлагдсанаас хойш энэ оны хоёрдугаар сарын байдлаар Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 142.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 2042 иргэний ипотекийн 8 болон 5 хувийн зээлийг бүрэн шийдвэрлэжээ. Үүнд:

  • 2016.10-р сард – 35.7 тэрбум төгрөг – 481 зээлдэгч /8%/
  • 2016.10-р сард – 10.92 тэрбум төгрөг – 169 зээлдэгч /5%/
  • 2016.11-р сард – 24.6 тэрбум төгрөг – 373 зээлдэгч /8%/
  • 2016.12-р сард - 23.8 тэрбум төгрөг – 268 зээлдэгч /8%/
  • 2017.01-р сард – 23.6 тэрбум төгрөг – 365 зээлдэгч /8%/
  • 2017.02-р сард 24.3 тэрбум төгрөг – 396 зээлдэгч /8%/ Монголбанкны санхүүжилтээр ипотекийн тав болон найман хувийн зээлд хамрагдсанб айна.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хүрээнд төв банк нь төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй боловч ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг 2018 онд багтаан Засгийн газарт шилжүүлэх юм байна.

Монголбанк 2017 оныг дуустал ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хүрээнд үргэлжлүүлэх бөгөөд санхүүжилтийн бусад хэсгийг Засгийн газраас улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41642
0 эможи
keyboard_arrow_up