Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ардын Их Хурал хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ

2017 оны 4 сарын 14

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлд өнөөдөр “Ардын Их Хурал” (АИХ) хөдөлгөөнөөс мэдэгдэл хүргүүлэв.

АИХ хөдөлгөөн нь төрийн тогтолцоог 1990-1992 оны жишгээр буюу Улсын бага хурал, АИХ гэсэн хоёр танхимтай болгох санаачлага гаргаад буй юм. Энэ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байгаа аж. Гэхдээ ард түмний саналыг авсан нэрийдлээр төрийн эрх мэдлийг олигорхиудын гарт өгөх магадлалтй юм. Тиймээс АИХ хөдөлгөөн  Зөвлөлдөх санал асуулгын явцыг тууштай ажиглаж, хууль зөрчих аливаа үйлдэл хийсэн тохиолдолд залруулах шаардлагатай бүхий л арга хэмжээг авахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна хэмээн тус хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Б.Бадрал мэдээлэв.

Зөвлөлдөх санал асуулгад оролцох 1570 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон бөгөөд доорх зургаан асуудлын хүрээнд 250-260 дэд сэдэв хэлэлцэхээр төлөвлөж буй юм.

1. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн тогтвортой байх. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд буюу сайд нараа өөрөө нэр заан дэвшүүлж, УИХ-д танилцуулснаар батламжилдаг байх. Засгийн газрын бүтцийн хувьд яамдыг нэр заан оруулах. Тухайлбал, Засгийн газар 12 яамтай байх бөгөөд түүний ёсөн яамыг нэр зааж оруулж өгөх. Гурван яамыг тухайн үед нь оруулдаг байх.

2. Ерөнхийлөгч Засгийн газар хоорондын харилцааны тэнцвэрийг хангах. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал.

3.Төрийн албанд тогтвортой, шатлан дэвших зарчимтай тогтолцоог бий болгох асуудлыг Үндсэн хуульд заах. Төрийн албаны зөвлөлийн статусыг хараат бус болгох.

4.Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг төгөлдөржүүлэх хүрээнд аймгийн төвүүдийг хот болгох асуудлыг асууна. Дүүрэг, аймгийн баг хорооны Засаг даргыг ИТХ томилдог болох, эсэх. 

5.Төрийн хариуцлага, шударга ёсны асуудлыг Үндсэн хуульд оруулах. Төрийн хариуцлага, хяналт, тогтолцооны асуудлыг тодорхой болгох, төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тогтолцоог бий нь чухал гэж үзээд оруулсан байна. 

6. Монгол Улсын парламентын тогтолцоог өөрчлөх үү, эс өөрчлөх үү.

Зөвлөлдөх санал асуулга энэ сарын 29-30-нд Төрийн ордны Их танхимд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42541
0 эможи
keyboard_arrow_up