Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ГХЯ: “Мэдээллийн цаг“ хэвлэлийн бага хурал

2017 оны 4 сарын 18

Гадаад харилцааны яамнаас сар бүр зохион байгуулдаг  “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал боллоо. Хурлын үеэр яригдсан асуудлуудыг багцлан хүргэж байна.

Солонгосын хойгт түгшүүрт байдал үүсээгүй

Сүүлийн хоногуудад дэлхий нийтийн анхаарлыг татаж бүс нутагт ихээхэн түгшүүр төрүүлж буй асуудал нь Солонгосын хойгт үүсээд байгаа нөхцөл байдал юм. Энэ бүс нутаг, тухайлбал БНСУ-д Монголын олон иргэн ажиллаж амьдарч байгаа гэдэг утгаараа  цөөнгүй гэр бүлийн айдас түгшүүрийг төрүүлж байсан байх магадлалтай. Тиймээс ч тус яаманд иргэд олноороо хандаж аюултай нөхцөл байдал үүслээ гэхэд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдээ хэрхэн эх оронд нь авчрах талаар лавлаж асууж байгаа ажээ. Харин энэ асуудлаар тус яамны Консулын газрын дарга Я.Ариунболд энэ талаар эхэлж мэдээлсэн юм. Тэрбээр:

-Солонгосын хойгийн байдал санаа зовинох хэмжээнд хүрээгүй гэдгийг мэдэгдье. БНСУ, БНАСАУ-ын аль алинд нь онцгой нөхцөл байдал үүсээгүй. Нөгөөтэйгүүр Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам,  Бусан хотод байрлах Консулын газар хэвийн ажиллаж байгаа гэдгийг онцлон тодотголоо. Болж  буй үйл явалтай холбогдуулан иргэдийн асуултад хариулах нээлттэй утас, интернэт хаягийг нээн ажиллуулж байгаа гэсэн юм.

Давхар иргэншлийн асуудлыг судалж байна

Түүний дараагийн анхаарал хандуулсан асуудал нь давхар иргэншил байлаа. Гадаадын улс орнуудад амьдарч буй монгол иргэдийн олонтаа санал болгодог давхар иргэншлийн асуудлыг ГХЯ-наас ажлын хэсэг гарган судалж байгаа юм байна. Эхний ээлжинд аав ээж нь хоёулаа  Монгол Улсын иргэн бөгөөд хүүхэд нь гадаад улсад мэндэлсэн бол давхар иргэншил олгодог болох нь зүйтэй гэсэн санал боловсруулаад байгаа гэнэ.

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Монгол Улсын 172 иргэн гааадын улс орнуудад ял эдэлж буй ажээ. Тэднээс 32 нь ялтан шилжүүлэх гэрээний дагуу эх орондоо ял эдлэх хүсэлт гаргажээ.  Он гарснаас хойш 13 иргэн хар тамхины хэрэгт холбогдсон бол тэдний зургаа нь зөөвөрлөж яваад баригдсан харин  долоо нь хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогджээ.

Монголчууд Солонгост “харласаар” байна

Монголчууд БНСУ-д харлах явдал улам бүр өссөөр байгааг Консулын газрын дарга онцлов.Тухайлбал, 2014 онд 24560, 2015 онд 30527, 2016 онд 36 мянган монгол иргэн визний хугацаандаа буцаж ирэлгүй  тус улсад үлдсэн байна.  Энэ оны эхний гурван сарын байдлаар л гэхэд БНСУ-д харлаж үлдэгсдийн тоо 36560 хүрсэн гэлээ.

Ийн хараар ажиллаж, амьдарч буй иргэдийн тоо өсч байгаа нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, харилцан виз олголтод сөрөг нөлөөлтэй гэнэ.  Гэвч хоёр улс албаны төвшинд харилцан найрсаг харилцан ойлголцож байгаа гэв.  2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улс руу визгүй зорчихыг болиулсан. Энэ нь ганц манай улсад үйлчилж буй журам биш ажээ.  Монголын 2838 иргэн визгүйгээр тус улсад зорчдог байсан бөгөөд тэд алба, амины асуудлаар 6956 удаа зорчсон байна. Эдгээр иргэдэд олон удаагийн визийг хүндрэл чирэгдэлгүйгээр олгохыг ГХЯ-аас хүссэн байна. БНСУ-ын ЭСЯ саналыг нааштайгаар хүлээн авч, олон удаагийн визийг олгож эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Консулын газар солонгос иргэдэд олон удаагийн визийг олгож эхэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42618
0 эможи
keyboard_arrow_up