Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТӨСӨВ 2018: Хүүхдийн мөнгийг бүх ХҮҮХДЭД олгохгүй

2017 оны 10 сарын 02

ARSLAN.mn

Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. 

Төсвийн төсөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,218.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,828.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.4 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,610.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь байхаар тусгажээ. 

Төсвийн алдагдал өндөр учраас ирэх онд цалин нэмэхгүй, мөн хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохгүй, амьдралын баталгаажих төвшнөөс нь хамаарч 60 хувьд олгох бодлого хэрэгжих болж байна. Энэ нь Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн дагуу хэрэгжих бодлогын нэг аж. 

Төр ирэх онд цалин нэмэхгүй байх хатуу бодлого барих ч нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогодоо гар татахгүй нь. Ахмад настны тухай хууль (шинэчилсэн найруулга) хэрэгжиж эхлэхтэй холбогдож, тэтгэврийг 10 хүртэл хувиар нэмнэ. Ингэхдээ бага тэтгэврийг илүү өндөр хувиар нэмэх бодлого барина. 

Мөн “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжинэ. Уг хөтөлбөрт тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал тутамд 240 мянган төгрөгийн цалин олгох юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцна. Гурав болон түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал тутамд дэмжлэг үзүүлэх бодлого мөн хэрэгжинэ. Эл хөтөлбөр нь эрх баригч хүчний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж байхдаа дэвшүүлсэн хөзрийнх нь нэг. 

Ахмад настны тэтгэврийг ирэх онд нэмэгдүүлэх болж буй нь сонгуулийн амлалтаа хэрэгжүүлж байна гэж хэлж болох юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
47628
3 эможи
keyboard_arrow_up