Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Мөнхбат: Ерөнхий сайд ямар зүйлийг үндэслэж, амь насаа алдахаас айхгүй байна гэснийг мэдэхгүй

2017 оны 10 сарын 05

ARSLAN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох үед МАН-ын зарим гишүүн оролцоогүй. Тэдний төлөөлөл чуулганы хуралдааны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Ө.Энхтүвшин: Асуудлаа эндээ яриад явъя гэдэг зарчим байгаа. Засгийн газрыг унагахад АН-тай нийлж, зөвшилцөх алхам хийлгүй явлаа. Үүн дээр гол маргаан эгдүүцэл үүсэж байна. Эв нэгдлийг яаж хангах юм гэдэг дээр Ерөнхий сайд ямар ч хариу өгөхгүй байна. 65 дотроо ойлголцох асуудал байсан гэтэл юун амь нас яриад байна вэ. Бид Ерөнхий сайдын үгийг сонсоно. Засагт ямар сайдууд орох вэ гэдэг нь дараагийн асуудал. Эв нэгдлийг хангах талаар Ерөнхий сайд ажиллах ёстой. Үүнийг хийхгүй, ямар ч зүйл ярихгүй байна. Зарчмаа ярья.

Ерөнхий сайдаас ямар зарчмаар ажиллаж, 65-ын бүлгийг нягтруулах вэ гэдгээ ярья гээд байгаа юм. Тус тусдаа хуралддагаа зогсооё гээд байна. Бид ийм бодолтой байна, та ямар бодолтой байгаа вэ гэж асууж байна. Аль болох ойлголцмоор байна. Талцал гүнзгийрч болохгүй, бид 2020 оны сонгуулиа бодох ёстой.

Ж.Мөнхбат: Намын эв нэгдлийг яаж хангаж ажиллаж чадах вэ гэдэг талаар Ерөнхий сайдаас сонсмоор байна гэх саналыг гарын үсэг зураагүй 31 гишүүн бүлгийн даргад тавьсан. Энэ дагуу өнөө өглөө намын бүлэг хуралдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй. Амаргүй нөхцөл байдалд Ерөнхий сайд томилогдож байна. Багш нарын цалинг нэмэх, төсвийн тодотгол, 2018 оны төсвийг хэлэлцэх үед Ерөнхий сайд томилогдлоо. 

Цаашид 65-ын бүлгийн эв нэгдлийг хангаж, зангидаж ажиллах нь Ерөнхий сайдаас хамаарна. Манай нам талцаад, өөр нам байгуулаад явахгүй Хүмүүсийн ойлголцлын асуудал. Зарчим, бодлого дээрээ ойлголцох л зүйл бий. Ард түмэнд амласан сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх юм гээд нийгэмд хүлээгээд байгаа олон асуулт ойлгомжгүй байсан учраас манай бүлгийн зарим гишүүн өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцоогүй юм.

Ардчиллын түүхэнд Ерөнхий сайдын амь насанд халдах тохиолдолд гарч байгаагүй. Ерөнхий сайд маань ямар зүйлийг үндэслэж, амь насаа алдахаас айхгүй байна гэж хэлснийг мэдэхгүй байна. Өөрөөс нь асуусан дээр болов уу. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Өнөөдөр Ерөнхий сайдыг томилсон чуулганаас харахад нэг зүйл маш тодорхой болсон нь УИХ-д сөрөг хүчин, цөөнх гэж байхгүй болжээ.

65-ын бүлгийн 33 гишүүнд АН-ын гишүүд нэмэгдэж байж Ерөнхий сайд томилогдлоо.Тэгэхээр УИХ-д албан ёсны сөрөг хүчин байхгүй боллоо гэж харж байна. Парламентын засаглалтай аль ч оронд сөрөг хүчин зайлшгүй байж, бурууг харж, шүүмжилж байдаг. Манай нам худлаа эв нэгдлийн баг зүүж өнөөдрийг хүрлээ. Яах аргагүй МАН-д үүсээд байгаа байдал нь удирдах, удирдуулах зарчмаа алдсан, намын дүрмээ ноцтой зөрчдөг болсон. Энэ алдааг давтаж болохгүй гэж залуу гишүүддээ хэлмээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47790
0 эможи
keyboard_arrow_up