Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилуулахыг дэмжив

2017 оны 10 сарын 18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг томилуулах тухай хүсэлтийг хэлэлцэж байна. Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавив.

Зураг

О.БААСАНХҮҮ: 

-МАН-ын бүлэг 33, 32-оороо хуваагдсан, учраа олсон уу. Ойлголцоно гэдэг албан тушаалаар ойлголцохыг хэлдэггүй байлтай. Сайдаар тохиролцох байсан юм уу?

ШАДАР САЙДАД НЭР ДЭВШИГЧ УИХ-ЫН ГИШҮҮН Ө.ЭНХТҮВШИН:

Хоорондоо ойлголцож чадсан. Ямар нэг албан тушаалын тохиролцоон дээр биш үзэл бодол, үнэт зүйл, хариуцлага дээрээ ойлголцож байгаа. Цаашдаа ч ойлголцоно.

Эхлээд би энэ Засгийн газарт залуучуудаа түлхүү оруулъя гэж бодсон. Зургаан хүн дээр бодлогоо нэгтгээд явуулсан. Сайд болчихоосой гэж бодсон, нэлээн хөөцөлдсөн зарим нь болсонгүй. Нөхөд маань эргэж ярилцаад “Улс орны байдал амаргүй, намын дотоодод ойлголцох асуудал байна. Төрийн албаны туршлага танд байна, одоо зүтгэхгүй бол хэзээ зүтгэх вэ” гэсэн.  Би хамт олныхоо бодлогод захирагдаж явдаг хүн. Шийдвэрээ гаргасан.

Хийх ажил их байна, нөхцөл байдал амаргүй байна. Албан тушаал давхарлая гэхээс илүү хариуцлагаа давхарлая, үүрэг хариуцлагаа давхарлая гэдэг үүднээс ийм сонголт хийлээ.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:

Засгийн газрыг байгуулахад Үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Ерөнхий сайд өөрөө Засгийн газрынхаа 50 хувьтай тэнцдэг гэдэг яриа байдаг. Тийм учраас парламентаас сайд нараа бүрдүүлсэн. Улс орны нийгэм эдийн засгийн байдал хүнд, сонгууль болоход 2.5 жил үлдсэн. Шийдвэрлэх ёстой, цэгцлэх ёстой, үр дүнг нь үзэх ёстой олон ажил хүлээгдэж байгаа. Улс орноо хөгжүүлэх, юу хийж бүтээв гэдгийг хүлээж байгаа. Ийм учраас ачаа даагаад, ажил хийгээд явах хүмүүсээ сайдад нэр дэвшүүлсэн.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48264
0 эможи
keyboard_arrow_up