Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

2017 оны III улиралд ТӨРИЙН АЛБАНД 1822 ТОМИЛГОО, ШИЛЖИЛТ хөдөлгөөн хийгджээ

2017 оны 11 сарын 08

Энэ оны III улиралд Төрийн албанд нийт 1822 томилгоо, шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна. Авилгатай тэмцэх газрын тайланд дурдсанаар эдгээрийн 80 хувийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж дүгнэжээ.

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газарт хамгийн олон буюу 350 томилгоо хийгдсэн байна. Харин Онцгой байдлын ерөнхий газарт 71, Төрийн банканд 62, Хил хамгаалах ерөнхий газарт 50, Зэвсэгт хүчний жанжин штабт 46, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 43, Гадаад харилцааны яаманд 42 шилжилт хөдөлгөөн хийгджээ.

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Авилгатай тэмцэх газраар хянуулах үүрэгтэй байдаг. Өнгөрсөн улиралд ирүүлсэн мэдүүлгийг шийдвэрлэхдээ зургаан томилгоо илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэсэн бол 96 мэдүүлгийг буцаасан байна. Ийнхүү буцаах болсон гол шалтгаан нь мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлээгүй, мөн холбогдох материал дутуу байсантай холбон тайлбарлажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49303
0 эможи
keyboard_arrow_up