Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.ХУРЦЫН ТОМИЛГООТОЙ ХОЛБООТОЙ СОНСГОЛ ЯВУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 15

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулах хүсэлтийг УИХ-ын 21 гишүүн дэмжсэн. Энэ асуудлыг өнөөдөр УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын чуулганаар Элчин сайдыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол явуулахаар боллоо.

Нээлттэй сонсголыг тус байнгын хорооны дарга О.Содбилэг ахлах бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Н.Номтойбаяр, О.Баасанхүү, Б.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй сонсгол зохион байгуулах Ажлын хэсэг байгуулав.

Нээлттэй сонсгол явуулах хүсэлт ирснээс хойш 14 хоногийн дотор товлон хуралдуулах, яаралтай тохиолдолд цаг зарлан нээлттэй сонсголыг зохион байгуулах боломжтой байдаг аж. 

Элчин сайдыг томилох санал ирснээс хойш УИХ долоо хоногийн дотор асуудлыг хэлэлцэн батлах ёстой. Эл хугацаа энэ долоо хоногоор дуусах тул амжиж Элчин сайдыг томилох учиртай. Тиймээс маргааш ажлын хэсэг нээлттэй сонсголыг зохион байгуулж магадгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
49713
1 эможи
keyboard_arrow_up