Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Г.Солтан намын Их хурлын төлөөлөгчдийг мөнгөөр худалдаж авсан уу

2017 оны 11 сарын 17

МАН-ын XXVII Их хурал ирэх долоо хоногт болно. Энэ хуралд 1000 гаруй төлөөлөгч оролцож, нууц санал хураалтаар МАН-ын шинэ даргыг сонгоно. Тиймээс Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн төлөөлөгч нэг бүрийн санал үнэ цэнтэй аж.

Яг одоогоор энэ намын эргэн тойронд хийгээд Монголын улстөрийн хүрээнд шинэ даргад нэр дэвшигчид, тэдний үйл хэргийг л хэлэлцэж байгаа. Гэтэл мөнөөх даргын сонголтыг хийх төлөөлөгчдийг анхаарлынхаа гадна үлдээсэн бололтой. Одоогоор МАН 160 гаруй мянган гишүүнтэй гэдэг. Тэгвэл эдгээр гишүүн харьяа орон нутагтаа хуралдаж, Их хуралд төлөөлөн очиж, саналаа өгөх төлөөлөгчийг сонгон Улаанбаатар руу илгээж байгаа ажээ.

Харин улстөржилтийн бараан сүүдэр эдгээр төлөөлөгч сонгох үйл явцыг ч тойроогүй гэдэг нь тодорхой болж байна. Юу гэвэл, тойргуудаас сонгогдон УИХ-д суугаа хэд хэдэн гишүүн МАН-ын XXVII Их хуралд оролцох төлөөлөгчдийг өөрийн биеэр тодруулж, зарим нь бүр энэ асуудлыг мөнгөөр шийдэж, тэрбум тэрбумаар нь тараасан тухай яриа сонсогдож эхэллээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Солтан намын Их хурлын төлөөлөгчийг сонгох ажлыг гардан зохион байгуулахаар хөдөөгүүр явж байгаа тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл бид энэ асуудлыг тодруулахаар Баян-Өлгий аймаг руу дахин холбогдсон юм.

Тэгэхэд баттай эх сурвалжийн мэдээллээр, намын Их хуралыг зохион байгуулахаар МАН-ын Бага хурлаар товыг зарлаж, төлөөлөгч сонгох журмыг батлан хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж НАШБ-дад хүргүүлсэн аж. Харин энэ журам Баян-Өлгий аймагт огт хэрэгжээгүй, мэдээлэл ч очоогүй гэнэ. Гэтэл үүний дараахан УИХ-ын гишүүн Г.Солтан 30 гаруй хүний хамт Баян-Өлгийд очиж, сум бүрээр явсан төдийгүй, хүмүүст мөнгө тараажээ.

Үүний гол зорилго нь намын Их хуралд очиж, санал өгөх хүмүүсийг өөрийн үзэмжээр сонгох явдал байсан гэнэ. Учир нь Г.Солтан нь орон нутагт ажиллах үеэрээ намын зарим гишүүнд тус бүр 2-4 сая төгрөг тараасан ба үүний гороор 26 төлөөлөгч хууль бусаар сонгогдон Их хуралд оролцохоор болжээ.

Тиймээс Баян-Өлгий аймаг дахь МАН-ын гишүүд, дэмжигчид энэ асуудлыг эсэргүүцэж, жагсаал цуглаандаа хүрсэн байна. Гэтэл тэрхүү жагсаалыг тараах үүргийг Улаанбаатар хотоос холбогдох албадынханд өгсөн учраас үүнд оролцсон хүмүүсийг дарамталж, цуглааныг тараахыг оролдсон гэж эх сурвалж мэдээллээ.

Жагсагчид МАН-ын Удирдах зөвлөл, даргад дараах шаардлагыг хүргүүлжээ. Үүнд:

МАН-ын 28-р их хурлын төлөөлөгчийг сум, багуудын намын гишүүдийн тоог харгалзан дахин хуваарилан тэргүүлэгчдээр хэлэлцүүлэх

Намын тэргүүлэгчид , намын хороо бүтэн жилд хуралдаагүй, сонгуулийн санхүүгийн тайлан, өгөгдсөн урамшуулал гишүүд НАБШ-д хүрээгүй, нэг хүний хувийн нам болсон.

МАН-ын 28-р их хуралд төлөөлөгч сонгох журмыг мөрдлөг болгож Улаанбаатар хотоос мөнгө авч (2-4 сая төгрөг) оруулсан хүмүүсээ хасах Орон нутгийн төлөөллүүдийг журмын дагуу оруулах

МАН-ын 28-р Их хуралд оролцогчдын нэрсийг ил болгох, НАШБ-аас шударгаар сонгогдсон төлөөлөгчдийг хасаж оронд нь өөр хүн оруулахыг зогсоох

Төлөөлөгчдийг хариуцах хүнийг УЗ-өөс шударга хариуцлагатай зөв хүн томилж Баян-Өлгийн энэ олон маргааныг яаралтай шийдэх гэсэн асуудлууд багтаж байна.

Гэхдээ уг шаардлагыг аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Солтанд удаа дараа тавьсан ч төлөөлж очсон хүмүүсийн өөдөөс “Та нар юм олж долоохгүй” гэх мэтчилэн үг хэлээр доромжилсон байх юм. Хамгийн гол нь өнөөдөр аймгийн МАН-ын хороонд Г.Солтаны дүү Ерлан гэгчээс өөр хүнгүй, намын Их хурлын төлөөлөгчийн нэрийг авах, зохион байгуулах хүмүүс тодорхойгүй, энэ талаар ярьж хэлэх гэхээр "Улаанбаатар хотоос Г.Солтан мэднэ" гэдэг л хариулт өгдөг гэнэ.

Ингээд харахад, УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо өөрөө удирдах зарчимд шууд нөлөөлөх байдлаар оролцож, хэт намчирхан, үүндээ иргэдийг чирэгдүүлдэг нь үнэн ажээ. УИХ-ын гишүүн Г.Солтан гэгч хүний тухай сүүлийн үед сонин хэвлэлээр удаа дараа гарахдаа дандаа муугаар дурсагдаж байгаа нь хачирхалтай. Тиймээс МАН-ын даргыг шинээр сонгож, намын шинэчлэлийг зарчмын хувьд хэлэлцэх гэж байхад ашиг сонирхлын зөрчилтэй төлөөлөгч нар саналаа өгнө гэвэл ёстой л сонгуулийн маапаан болоод дуусах байх. Тиймээс МАН-ын удирдлагууд үүнийг анхааралдаа авна биз ээ.

МАН-ын 28-р их хуралд төлөөлөгч сонгох журам зөрчиж Улаанбаатар хотоос сонгогдсон төлөөлөгчид:

1. Ширээ Тунгалаг

2. Болат Айбек

3. Цэрэн Сүхбаатар

4. Жамиян Мандах

5. Мөнхбаатар Доржлхагва

6. Гантулга Эрдэнэтулга

7. Сосорбарам Энхбаяр

8. Найдансүрэн Занданхүрэл

9. Цэдэвсүрэн Эрдэнэ

10. Батсүх Батболд

11. Гэндэнсүрэн Оюунцэцэг

12. Бата Гэрэлмаа

13. Радднаажамян Нацагдорж

14. Одончимэг Одбаяр

15. Баттулга Ганхуяг

16. Хожаберген Нурлат

17. Рэнцэнбямба

18. Чинбат

19. Болд Цэнгэл

20. Самбасүрэн Алтангэрэл

21. Баярмагнай

22. Чоён Борхүү

23. Аяат Амандых

24. Бердаулет

25. Есболат

26. Ж.Айдос

Эх сурвалж: Erennews.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49844
0 эможи
keyboard_arrow_up