Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

225 мянган тонн үрийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжлээ

2017 оны 11 сарын 29

225 мянган тонн үрийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай  болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлх тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд 11 гишүүн оролцож, дээрхи хоёр хуулийн төслийг дэмжсэн байна. 

2017 онд улсын хэмжээнд 396,6 мянган га талбайд үр тариа, үүнээс 367,2 мянган га талбайд буудай, 14,9 мянган га талбайд төмс, 7,5 мянган га талбайд хүнсний ногоо, 78,2 мянган га талбайд тосны ургамал тарьсан ч өнгөрсөн тавдугаар сарын 20-оос долдугаар сарын 10-ныг хүртэл тариалангийн бүс нутгаар 40-50 хоног хур тунадас ороогүй, хэт халалттай байсан учраас авах ургацын хэмжээг бууруулсан.

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийт 223 мянган тонн үр, тариа, үүнээс 216,2 мянган тонн улаанбуудай, 113,9 мянган тонн төмс, 75,8 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч, гурил үйлдвэрлэгчид 120 мянган тонн буудай нийлүүлжээ. Мөн тариалан бүхий аж ахуй нэгж, иргэд 390 мянган га талбайд уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд 2018 онд тариалалтад 60 мянган орчим тонн үрийн буудай шаардагдах юм байна. Харин  өвс, тэжээлийн тухайд Монгол Улс жилд дунджаар 1,2-1,4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жил 850 мянга орчим тонныг бэлтгэж, 400 гаруй мянган тонн өвч дутагдах төлөвтэй байна. Иймээс гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах зорилгоор импортоор авах малын тэжээл, өвс, 225 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг гаалийн татвараас чөлөөлөх шаардлагатай байгаа учраас Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг оруулж ирсэн. 

УИХ-ын Төсвийн байнгын хороо Гаалийн албан татвараас чөлөөлөх болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй учраас  маргааш /2017.11.30/  УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр боллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50424
0 эможи
keyboard_arrow_up