Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга хаалттай, Б.Хурц нээлттэй ярина

2017 оны 12 сарын 15

Arslan.mn

Төрийн ордонд энэ өдөр нээлттэй сонсгол, хаалттай хуралдаан хоёр болох товтой байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг зарим гишүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, энэ талаар чуулганд мэдээлэл хийхгүй байна гэж багагүй шүүмжилж байгаа.

Өчигдрийн чуулганы хуралдааны үеэр гэхэд л УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Гадаад харилцаа, гадаад дотоод зээл, үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлын маш олон асуудал байна. Ерөнхийлөгч арванхоёрдугаар сардаа багтааж УАБЗ-өө хуралдуулж, мөн энэ сардаа чуулганд үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ярилцана гэж хэлсэн.

Улаанбаатар хотод шүлхий ороод ирчихсэн. өвөлжилт хүндрэх төлөв ороод ард түмний байдал тун эвгүй болчихсон байна. Одоо ярих цаг нь болоогүй юу” гэж бухимдсан юм. Харин УИХ-ын дарга М.Энхболдын хариулснаар бол өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар чуулганд мэдээлэл хийх аж. Аюулгүй байдлын асуудал төрийн нууцтай холбоотой тул чуулган хаалттай горимоор хуралдана. 

Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохтой холбоотойгоор дэгдсэн маргаан хаалттай, нээлттэй ярилцах талаар удтал маргалдсан. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэг явуулна гэж хэсэг ярьсан боловч өчигдөр тус Байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “2015 нэгдүгээр сарын 25-нд Өргөдлийн байнгын хорооноос гаргасан тогтоолд байнгын хороо 900-аас доошгүй иргэдийн дэмжсэн санал авсан тохиолдолд нээлттэй хэлэлцүүлэг хийнэ гэж хуульчилсан байгаа” гэснээр цэг болов.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийж бүрэн эрхийнхээ хүрээнд томилгооны сонсголыг нээлттэй явуулна гэсэн юм. Өнөөгийн байдлаар УИХ-ын 22 гишүүн томилгооны сонсгол зохион байгуулах албан бичигт гарын үсэг зурчхаад байгаа. Өнөөдөр зохион байгуулах уг нээлттэй сонсголоор Өргөдлийн байнгын хороонд ирсэн Б.Хурцтай холбоотой бүх гомдлыг танилцуулах аж. Мөн түүнээс шалтгаалан хохирсон гэх Д.Энхбат агсан, Д.Цогтбаатар нарын ар гэрийнхэн, өмгөөлөгчид, хүний эрхийн байгууллагын төлөөлөл оролцох сурагтай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
51156
3 эможи
keyboard_arrow_up