Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХААЛТТАЙ чуулган ба НЭЭЛТТЭЙ сонсгол

2017 оны 12 сарын 18

Arslan.mn

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар дэмжин, баталсан.

Гэхдээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Б.Хурц өмнө нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Хуралдааныг нээлттэй явуулахаар улсын нууцтай холбогдох олон асуудал гарч ирж байгаа. Өмнө нь бид нээлттэй асуудлыг хэлэлцээд дэлхийн шившиг болсон” хэмээн хаалттай хэлэлцэх санал гаргасныг гишүүдийн 69 хувь нь дэмжсэн.

Б.Хурц нь 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газрын ажилтан, 2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Тагнуулын ерөнхий газрын газрын дарга, 2006-2009 онд “МИАТ" ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгч, 2009 оноос Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан. Дараа нь Авлигатай тэмцэх газрын дэд дарга, мөн Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан нэгэн.

Харин УИХ-ын чуулганыг хаалттай горимд шилжүүлэн хуралдаж байх үед Төрийн ордны А танхимд нөгөө талд нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх нээлттэй хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт УИХ-ЫН гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, М.Оюунчимэг, Ц.Нямдорж нар оролцож, үг хэлэн, байр сууриа илэрхийлсэн.

Мөн С.Зориг агсны хэрэгт холбогдож ял авсан А.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа, Ц.Амгаланбаатарын гэр бүл, Т.Чимгээгийн төрсөн ах, нөхөр, Дамирангийн Энхбатын гэр бүл, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогбаатар, ТЕГ-ын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдэлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбат нарын хүмүүс оролцож байлаа.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд “Б.Хурц УИХ дээр Элчин сайдад нэр дэвшиж орж ирчхээд намайг элдвээр гүтгэж, доромжилсон. Дараа нь бүлгийн даргын өрөөнд орж ирээд арай л барьж авч зодоогүй. Б.Хурц бүр ОХУ-ын холбогдох албан тушаалтантай ярьж, “Эрдэнэт” үйлдвэрийг Монголын компанид авч өгсөн гэж ярьсан. Хууль хяналтын байгууллага нууц байгууллага оролцож байж, “Эрдэнэт“ хувь хүмүүсийн гарт орсон байгаа. “Эрдэнэт”-ийг авахад оролцсон хүмүүс Элчин сайдаар томилогдсон. Одоо тэдний нэг Д.Баттөр Парист Элчин сайдаар суусан, намайг гүтгээд сууж байна. Би сүүлийн гурав, дөрвөн жил айдастай амьдарсан. Надтай ажилласан бүх хүнийг барьж хорьсон.

Хоёр хүн амиа алдсан. Би мөнгө аваагүй, гэмт хэрэг үйлдээгүй. Үүнийгээ хаа ч хэлнэ. Надад айх юм алга. Монголд сонгууль явагдахаа болих нь. Энэ хүмүүс 2020 онд гарч ирээд Монголын төрийн атгах гэж байна. Яг одоо л дарахгүй бол аллага, хядлага, хэлмэгдүүлэлт болно. Монголын Их хурал ард түмнийхээ нүүрийг харж чадахаа байлаа. Та нар битгий ай. Монголын ард түмнийг баллаж байгаа бүлэглэлийн эсрэг тууштай явна” гэв.

Мөн ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын өмгөөлөгч Б.Баянбилэг нээлттэй хэлэлцүүлгийн үеэр гомдол шүүмжлэл хэлсэн. Тэрбээр “Нээлттэй хэлэлцүүлэг явуулах санаачилга гаргаж, зохион байгуулсан хүмүүстээ баярлалаа. Д.Цогбаатар өөрөө ирж оролцох боломжгүй гэж үзсэн. Өмнө нь ТЕГ-т ажиллаж байсан, тиймээс ажлын онцлогоос шалтгаалж хэвлэлийнхний өмнө ил гарах боломжгүй гэж үзсэн.

Миний үйлчлүүлэгч Д.Цогтбаатар 2005-2006 онд Б.Хурцтай хамт ажиллаж байсан. Энэ үед Б.Хурцыг бусдыг хууль бусаар тагнаж, 50 сая төгрөг авах гэж буйг нь эсэргүүцсэнээс болж тэд муудалцсан байдаг. Б.Хурц гэдэг хүн 2013 оноос АТГ-ын дэд дарга болсныхоо дараа өш хонзонгоо авах гэж Д.Цогтбаатарыг Германы иргэнийг хөнөөсөн гэх хэрэгт холбогдуулж, найман cap цагдан хорьсон. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт холбогдохдоо Д.Цогтбаатарыг германы утсыг нь барьж, машиныг нь уначихсан явж байсан гэж худлаа ярьсан. Энэ асуудлаар шүүхэд хандсан” хэмээн мэдэгдэж байсан.

Түүнчлэн энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Б.Хурцыг БНСУ-ын тал хүлээж авна гэдэгт итгэхгүй байна. БНСУ бол Европын холбоотой харилцаа сайтай ардчилсан орон. Энэ улсыг доромжилж байгаа юм шиг гэмт хэрэгтнээ Элчин сайдаар томилж болохгүй. Монголын дипломат ёсыг ингэж бузарлах ямар шаардлага байгаа юм бэ" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлээд байгаа. Тодруулбал нэгэнт УИХ-ын чуулганаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжсэн ч цаад улс хүлээн авахгүй гэдэг байр суурь бололтой.

Үнэхээр ч зарим хүний хэлж буйгаар Б.Хурцын хувьд Европын орнуудад бол Элчин сайдаар суух ямар ч боломжгүй. Харин Азийн орнуудад бол боломжтой байх магадлалтай хэмээн тайлбарлаж байгаа. Түүгээр ч зогсохгүй Б.Хурцын өмнө нь хашиж байсан албан тушаалууд цаад улсын анхаарлыг татаж бас ч үгүй зарим нөхцөлд ашиглах боломж гарах ч болно хэмээн хардах хүмүүс ч байгаа аж.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан олон хүн тэр тусмаа гишүүд Б.Хурцад “бөлдөгдүүлчихсэн" гэх яриаг гаргасан бөгөөд үүндээ хөтлөгдөн, Элчин сайд болголоо хэмээж байгаа. Үнэхээр Б.Хурцаас ийн, холдож, санаагаа амраах гэж байгаа бол энэ байдлыг нь БНСУ-ын талаас овжиноор ашиглах боломж гэх нь хүмүүс байна. Юутай ч Б.Хурцыг Элчин сайдаар томилсон, харин хэрхэн хүлээж авах бол өмнөдүүд...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51210
0 эможи
keyboard_arrow_up