Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

LIVE: У.ХҮРЭЛСҮХ: ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ

2018 оны 1 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сангийн яаманд ажиллаж байна.

Тэрээр энэ үеэр 2012 онд олон улсад гаргасан Чингис бондын 500 сая ам.долларын өрийг хөрөнгө оруулагч нарт төлж байгаа аж.

Arslan.mn

ЧИНГИС БОНДЫН 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНДСЭН ТӨЛБӨР 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 5-НЫ ӨДӨР ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙ


Монгол Улсын Засгийн газар нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр арилжаалсан. Энэхүү Чингис бонд 2018 онд төлөгдөх 500 сая ам.доллар, 2022 онд төлөгдөх 1 тэрбум ам.доллараас бүрдсэн. Үүнээс Чингис бондын 500 сая ам.долларын үндсэн төлбөр 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр эргэн төлөгдөх нөхцөлтэй.

Arslan.mn

Монгол Улсын засгийн газар өрийг ийн барагдуулж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна.

ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ 2017 ОНД 1.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЛОО


Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт Монголын эдийн засгийн талаар илтгэл танилцууллаа.

Тэрбээр "Эдийн засгийн өсөлт 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.8 хувийн өсөлттэй байна. 

Дараагийн үзүүлэлт бол Монгол Улсын экспортын хэмжээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрсэн байгаа. Гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1.9 тэрбум ам.доллар боллоо. 

Үүнтэй уялдаад гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрлээ. 

Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл гадаадын хөрөнгө оруулалт 2 дахин нэмэгдсэн. 

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хандивлагч байгууллагуудын санхүүжилт цаг хугацаандаа орж ирсэн нь нөлөөлсөн байна.

Цаашид Сангийн яам санхүүжилтийг маш шуурхай хийх бодлого барьж байна.

Улсын төсвийн өөрийнх нь дансны үлдэгдэл сүүлийн 5 жилд анх удаа 405 тэрбум төгрөг гарсан. Нийт дүнгээрээ улсын төсвийн мөнгөн хөрөнгө 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байгаа. 

Монгол Улсын өрийн дарамтыг бууруулахын тулд шинэ Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулах тодорхой ажлуудыг эрчимтэйгээр зохион байгуулж байна".

НЭГДҮГЭЭР САРЫН 25-НД ОУВС-ИЙНХАН ИРНЭ. ТАТВАРЫН НЭМЭГДЛИЙН ТАЛААР ЭРГЭЖ ЯРИЛЦАНА


Arslan.mnЕрөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар байгуулагдаад тодорхой хугацаа өнгөрлөө. Эдийн засаг, нийгмийн асуудалд анхаарч ажиллалаа. 

2015 онд 1.5 тэрбум ам.долларын үнэт цаас арилжаалсан. Үүний 500 сая ам.долларыг өнөөдөр төллөө. Үүнийг барагдуулахын тулд бонд гаргасан. 
АН-ын Засгийн газар ямар ч тооцоо судалгаагүйгээр 1.5 тэрбумын бонд авсан. Энэ зүйлийг хийсэн хүмүүс өнөөдөр Монгол Улсыг дампууруулсан. Хөгжлийн банкнаас авсан ард түмний кармаанаас авсан мөнгийг төлөх ажлыг хийж байна, цаашдаа хийнэ.

Татвар нэмсэн асуудал яригдаж байна. Үүн дээр ард иргэд их бухимдаж байна. Сангийн сайдтай энэ асуудлаар ярилцаж байгаа. Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-ийнхан ирнэ. Энэ талаар ярилцана.

У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирээд татвар нэмээгүй. Шинэ Засгийн газар нефтийн үнийг барих тал дээр аравдугаар сараас хойш ажилласан. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдсэн. Нефть импортлогч компаниуд алдагдалтай ажилласан. Зах зээлээ дагаад нефтийн үнэ нэмэгдэх хандлагатай байна.

Arslan.mn

Эдийн засаг сайжирч байна. Хүнд нөхцөл байдлаас гарч байна. Төсвийн алдагдал өнөөдөр 9 хувьтай тэнцэж байна.

2018 он бол гадаад болон дотоод өр төлбөр төлөх он юм. Ямар ч байсан улсын өмнө тулгамдаад байсан нэг асуудлыг өнөөдөр шийдлээ. 

Мөн өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсын мэдэлд авсан. Эрдэнэт үйлдвэр Монголын ард түмнийг олон жил тэжээсэн. Эрдэнэт үйлдвэр одоо 100 хувь төрийн мэдэлд орсон гэдгийг онцлон тэмдэглэж байна" гэв.

АРСЛАН.мн Arslan mn

LIVE: Ерөнхий сайд ЧИНГИС бондын 500 сая долларын өрийг төлөх талаар мэдээлэл хийж байна

Posted by АРСЛАН.мн Arslan mn on Thursday, January 4, 2018
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
51915
1 эможи

keyboard_arrow_up