Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга М.Энхболд цагаан идээний хэрэглээгээ нэмэгдүүлэхийг уриаллаа

2018 оны 1 сарын 09

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Өгөөж, Үлэмж органик, Сүү ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ иргэдийн язгуур эрх ашгийг хөндөж буй хүнсний аюулгүй байдaл, хүүхэд, өсвөр залуу үе, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах цогц бодлогын хүрээнд үндэсний уламжлалт хүнс цагаан идээгээ тогтмол хэрэглэж хэвшихийг уриаллаа. Тэрээр “Хүнсний аюулгүй байдал бол Монгол хүний аюулгүй байдлын номер нэг асуудал. Статистик мэдээнээс үзэхэд, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтдээс асуугаад үзэхэд манай улсад бага насны хүүхдийн шүдний цооролт өвчин 78 орчим хувьтай байна гэж байгаа. 2012 онд зөвхөн 12 настай хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар 94 хувь нь шүдний цооролт өвчтэй байсан. “Энэ бол хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалж байна. Чихэр, хийжүүлсэн ундаанаас шалтгаалж байна” гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байгаа. Үүн дээр бид төрийн бодлого гаргах ёстой. Мөн хүүхдийн илүүдэл жингийн асуудал яригдаж байгаа. Хүүхдийн илүүдэл жинг бууруулна гэхээр бас л хүнсний асуудалтай холбогдож байгаа. Бид импортоор орж ирж байгаа чихэрлэг бүтээгдэхүүнийг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих ёстой гэж үзэж байгаа. Гаалийн байгууллагын сүүлийн таван жилийн мэдээллээр бол жилд дунджаар 21.3 сая ам.доллар буюу 10.6 мянган тонн чихэр болон чихрэн бүтээгдэхүүн импортоор орж ирсэн байна. Импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг дотооддоо хийх хэмжээнд хүрчихсэн байгаа. Энэ нь улс орны эдийн засаг, үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх, иргэдээ аюулгүй хүнсээр хангах талаасаа чухал ач холбогдолтой. Бид иргэдийн эрүүл мэндтэй холбоотой хуулиудыг хэлэлцэхдээ нэлээд анхааралтай байх ёстой гэж бодож байна.

Статистик мэдээнээс үзэхэд, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтдээс асуугаад үзэхэд манай улсад бага насны хүүхдийн шүдний цооролт өвчин 78 орчим хувьтай байна гэж байгаа. 2012 онд зөвхөн 12 настай хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар 94 хувь нь шүдний цооролт өвчтэй байсан. “Энэ бол хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалж байна. Чихэр, хийжүүлсэн ундаанаас шалтгаалж байна” гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байгаа.

Сар гаруйн дараа Цагаан сарын баяр болно. Монголчууд уламжлалт энэ баяраараа идээ будаагаа эрхэмлэн дээдэлдэг. Энэ хэрээрээ сүү цагаан идээгээ эрхэмлэн дээдэлдэг. Цагаан идээгээ зөвхөн Цагаан сараар биш тогтмол хэрэглэдэг болох тухай уриалгыг УИХ-ын даргынхаа хувиар гаргая гэж бодож байгаа. Гаргасан уриалгыг хэрэгжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагууд, үйлдвэр, аж ахуй, бизнесын байгууллагууд яаж ажиллах гэдэг нь чухал. Хамгийн наад зах нь Засгийн газар юу хийх вэ гэдгээс их зүйл шалтгаална. Бид Мах, сүүний аяныг хэрэгжүүлж бодит ажил болгоно гэж амлаж гарч ирсэн. Засгийн  газрын мөрийн хөтөлбөрт энэ зорилт туссан, хөтөлбөр төлөвлөгөө нь гарсан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрүүд тодорхой ажил санаачлан хийх боломжтой. Үүн дээр төрөөс ямар дэмжлэг үзүүлэх ёстойг сонсч байгаа. Бид 10 гаруй жилийн өмнө улаанбуудайнд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсанаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон. 130 мянган тонн улаанбуудай хураадаг байсан бол хэдхээн жилийн дотор 400 гаруй мянган тонн болж нэмэгдсэн. Гадагшаа экспортлох боломжтой болсон. Тиймээс хүнсний үйлдвэрүүд миний уриалгыг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52091
1 эможи
keyboard_arrow_up