Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах уу?

2018 оны 3 сарын 06

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээсээ татгалзах мэдээлэл өчигдөр Төрийн ордон болоод цахим ертөнцөд тархлаа.

 Тодруулбал, Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ намынхаа удирдах зөвлөлд тавьсан бөгөөд хараахан хэлэлцээгүй байгаа аж. Тэрээр “УИХ-ын гишүүний бүрэн эрх саад болоод байгаа бол жирийн иргэн болоод үнэн зөвөөр шалгуулъя” хэмээн өргөдөлдөө бичсэн гэх мэдээлэл байгаа юм.

Cap шинийн дараахан Д. Гантулгыг яллагдагчаар татаж, албадан ирүүлэх мэдээллийг прокурорын байгууллагаас өгч байсан юм. Түүнд холбогдох хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж байгаа ч шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна. Үүнтэй холбогдуулан Д.Гантулга гишүүний сонгогдсон Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явагдах яриа улс төрийн хүрээнд өрнөж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54548
0 эможи
keyboard_arrow_up