Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Авлигатай тэмцэх газар нь АВЛИГАТАЙ ТЭМЦЭХГҮЙ байна

2018 оны 3 сарын 06

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэмцэхгүй байгааг 2017 оны авлигын индекс батлав уу” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.

Авлигын төсөөллийн индексээр Монгол улс 2008 онд 180 орноос 102-т жагсаж байсан бол 2017 оны байдлаар 180 орноос 103 дугаарт жагссан байна. Энэ нь манай улс авлигатай тэмцэхгүй байгааг олон улсад харуулж байна гэж олон нийтийн зөвлөлөөс дүгнэжээ.

Arslan.mn

Энэ талаар АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн гишүүн А.Саруул “Авлигын тайланг жил бүр дэлхийн улс орнууд гаргадаг. Гэтэл Монгол Улс хэзээ ч авлигын тайлан гаргаж байгаагүй. Дэлхийн авлигын тайланд Монгол Улс 2007 онд нэг удаа оролцож байсан. Энэхүү тайланд ерөнхийлөгчийн сонгуульд улсын төсвөөс 2.9 сая ам.доллар зарцуулсан. Үүнийг анхан шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосон гэх мэтээр манай улсын хууль эрхзүйн системийг хүчтэй шүүмжилсэн байсан. Төрийн эрхийг хууль бусаар авсан байх 60 тэрбумын гэмт хэрэг, Эрдэнэт УБҮ-г барьцаалсан хэрэг, Уул уурхайн лицензийн авлига, газрын наймаа, тендерийн авлига  гэх мэт албан тушаалтын гэмт хэрэг сураг тасрах шинжтэй цаг алдсаар байна. АТГ-т авлигачдад хариуцлага тооцох  хугацаатай шаардлага тавих, цаг алдалгүй авлигын асуудлыг шийдвэрлэх, үр дүнг дүгнэхийг олон нийтээс хүсч байна” хэмээв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54570
0 эможи
keyboard_arrow_up