Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“БАНДААШНЫ ХЭРЭГ”-ийн сүүдэр

2018 оны 3 сарын 07

Arslan.mn

Эхлээд сайн мэдэх киноны хэсгээс ярья. Ширээн дээрээс өөрөө ойчсон Баяраагаас болж Дэлгэр хүү сургуулиасаа гарах өргөдөл өгдөг. Үүнтэй зэрэгцээд цагдаад хаягласан өргөдлөө урж хаяхаар шийдээд ирсэн  Баяраагийн ааваас захирал асуудаг: 

-Энэ залуу хүү яагаад ийм шийдвэр гаргах болов... -Энэ бол танаас болсон...

Д.Гантулга гишүүнээсээ татгалзах тухай хүсэлтээ гаргасан талаар өчигдрөөс хэвлэлүүдээр сэвж эхэллээ. Хүн бүр “хэрэг бүртгэгч” улмаар шүүгч  болсон энэ цаг үед Д.Гантулга гишүүний хүчин хийсэн гээд тогтоочихсон мэт яриад байгаа нь хамгийн харамсалтай. Ууж идсэн, согтсон айлд хоносон, бандаашаа өмсөөд гарсан гээд нарийн ширийн зүйлээ тоочсоны дараа залуу гишүүн гэдэг тодотгол нь “Бандааш” гэдэг зүүлттэй болов. Үнэндээ бол Д.Гантулгын орооцолдсон асуудлыг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж санаа зовсон хүн цөөхөн байх. Энэ залуу өөрөө хүсэлтээрээ явчихвал ард нь нэг суудал  онгойтлоо удна.. Харин хэрэг хийсэн нь тогтоогдоод явчихвал хуулийн дагуу нэг суудал шууд гараад ирнэ. Хоосрох энэ суудал олон эрх ашгийн огтлолцол болж харагдаад байгааг бид тоож ярихгүй тойрч, бандааш яриад байгаа л даа.

Д.Гантулга гишүүний Төрийн ордонд хийсэн болчимгүй тайлбарыг нь түр алгасаад, Eagle телевизээр өгсөн арай нухацтай тайлбарыг нь дахин сонслоо. Их урт гартай, маш их мөнгөтэй дээдэс энэ шуугианы ард байгаа гэж хардаж  буйгаа хэлжээ. Уртын урт хөтөлбөртэй, их санхүү, улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн оролцоотой Д.Гантулгыг гишүүнээс нь  “хүчиндэн” татах ажиллагаа өрнөж байгаа нь үнэн бол онгойсон тойрогт хэн орж ирэх тухай асуулт  олон ээдрээний гогцоо болно.

Таамаг сэжүүрүүдийг нэгтгэж харвал бүгд өөр өөрийн зөвтгөлтэй, тооцох үндэслэлтэй. Гишүүний тухайд хүчин хийсэн, хэлмэгдсэн аль болохыг эцэслэх эрх нь шүүхэд байгаа тул түр орхиё. Харин онгорхой үлдэх нэг суудал хэний сонирхол, таалалд байх вэ гэдэг талаас таамаг дэвшүүлж болно. 

Ес, 10 гишүүний хувьд ялгаа байхгүй хэт цөөнх болсон АН-д энэ суудал байсан ч хамаагүй, байхгүй ч ялгаагүй. Гэхдээ тойрог байхад суучих хүн хаа мундах вэ. Нэг суудлын төлөөх нөхөн сонгуульд нэр дэвших магадлалтай хүн хэт олон. Ер нь бол хамгийн түрүүнд экс Ерөнхийлөгч нарын эргэн ирэх тулааны үзүүлбэр болж магад. О.Баасанхүү гишүүнээ намаасаа хассан МАХН гэхэд Н.Энхбаяр даргыгаа энэ тойргоос гаргана л гэж үзнэ. Аялж зугаалсаар уйдаж байгаа ерөнхийлөгч асан Элбэгээ “Миний монголчуудаа...” гээд ороод ирвэл бас амархан ялчихаж мэднэ. Одоо олон нийтийн сүлжээнд хахтал явуулж байгаа Элбэгээг онцолсон хар постуудыг харахад түүний их хуралд эргэн орох замыг сайн хааж байгаа нь ажиглагддаг.

Хоёр экс-ийн хэн нэг нь парламентад нөхөн сонгуулиар ороод ирэхэд Төрийн ордон доторх улс төрийн уур амьсгал өөр болоод ирнэ. Сөрөг хүчний тоглолт тэсрэлттэй, дарамттай болж ирнэ. Засгийн газрын өнөөгийн байдлыг харахад ч Ерөнхий сайд Их хурлын гишүүн болох шаардлага харагдаад байдаг. МАН нэг тойргоо гурав дахь нөхдөд зүгээр өгөхгүй.

Удаах нэг асуудал бол нэгэнт намба алдаж, шуугиан тарьж муухай нэр хоч зүүсэн нэг гишүүний хэрэг мянган үхрийн эвэр гэдэг болж, парламентийн нэр хүндийг навс унагах топ жишээ болов. Цаашлаад эрх баригч намд ирэх сонгуулийн нэг арилшгүй толбо болж мэдэх. Энэхүү улс төрийн хайчин дунд Д.Гантулга минь ямар ч байсан гишүүнээсээ түдгэлз, намаа бүү хөлдөө бүү чир гэдэг тулгалт дээрээс нь ирсэн байж болно. Улс төр бол хамгийн хуншгүй,  харгис дүрэмтэй тоглоом тул намд нь нялзааж мэдэх хүчингийн хэргээс салахын түүс болох нь МАН-ын хувьд хийх л алхам. Энэ зургаар харах юм бол залуу улстөрчийн хувьд байдал муугаар эргэж болохоор.

Хэрвээ том улс төрийн тоглолтын ард хэрэг явдал өрнөж байгаа юм бол яагаад заавал Д.Гантулга  гэж. Хамгийн гол сул тал нь түүний нас. Хамгийн залуу гишүүн гэдэг тодотгол.

70 гарсан сэтгүүлч хүчин хийх гээд чичирсэн л байна. Ялаа аваад явчихлаа.  30 хүрээгүй залуу бол нүцгэн хүүхэн хараад дайрах бол энүүхэнд... Нийгэм ийм амархан хүлээж авч, тэр эрчээрээ Д.Гантулгыг эчнээ ялалчихаад байна. Энэ өнцгөөс харах юм бол залуу гишүүн гэдэг нь “хүчин хийлгэхэд” хамгийн тохиромжтой байж болно.

Д.Гантулга гишүүнийг улстөрчийнх нь хувьд бид сайн мэдэхгүй. Сэжиглэгдэж буй хэрэг нь үнэн бол өмгөөлж хамаалахад хэл үг эвлэхгүй. Харин шүүх гэм бурууг тогтоогоогүй байхад нэгийгээ яллаад, хэрвээ ял авчихбал онгойх суудал дээр нь коммент өгөөд, нэр дэвшүүлэлт хийгдэх энэ өрнөл асуудлыг өөр талаас нь харахад хүргэж байгаа юм.

... Тэр тэмка гэнэ үү ДМК гэнэ үү, айхтар шинжилгээ гарчээ. Цус, нус хоёроос нь дээж аваад тулгасан чинь нөгөө юмны толботой нь яг таарч байна гэнэ шүү, ийм шинжилгээ эрт гарсан бол Зоригийн хэрэг дороо илрэх байж дээ гэж гэж шагшрах эгэл боргил эр ч таарлаа. 

Хэрвээ нэг суудал гаргахын тулд хэрэг явдал өрнүүлжээ гэж харвал, яагаад заавал Д.Гантулга гэсэн асуулт бас гарч ирнэ. Хамгийн гол сул тал нь энд түүний нас юм. 2016 оны Их хурлын сонгуульд 42-р тойргоос сонгогдсон энэ түшээ дөнгөж 30 хүрч байгаа юм билээ.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54648
0 эможи
keyboard_arrow_up