Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БНЭУ-ын парламентад Энэтхэг, Монголын найрамдлын бүлэг байгуулагдав

2018 оны 3 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараманы урилгаар айлчлах үедээ тус улсын Парламентад шинээр байгуулагдсан Энэтхэг, Монголын Найрамдлын бүлгийн анхны хуралд урилгаар оролцов.

Энэтхэгийн Парламентын Ражья сабха – Дээд танхим, Лок Сабха-Доод танхимын нийт 15 гишүүнээс бүрдсэн Найрамдлын бүлгийг Харьяана мужийн Амбала тойргоос парламентын Доод танхимд улиран сонгогдсон ноён Ратан Лал Катария тэргүүлж байна. Энэ оны гуравдугаар сарын 8-ны өдөр Энэтхэгийн парламентын Аннекси ордонд анхны хурлаа хийсэн Энэтхэг, Монголын найрамдлын бүлэг Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Н.Энхболд, түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг урьж хоёр орны харилцаа, хууль тогтоох байгууллагууд, тэдгээрийн Тамгын газар хоорондын хэлхээ холбооны талаар найрсгаар ярилцаж цаашид хамтран ажиллахаар тогтов.

Хоёр орны парламентын гишүүд Монгол, Энэтхэгийн хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, парламентад суудалтай улс төрийн намууд, олон нийтийн болон орон нутгийн байгууллагын ажил хэрэгч хэлхээ холбоог хөхиүлэн дэмжихийн чухлыг санал нэгтэй онцлон тэмдэглэв.

Найрамдлын бүлгийн хуралд Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд оролцон баяр хүргэж, Элчин сайдын яамнаас эмхэтгэн хэвлүүлсэн “Монгол : Хөх тэнгэр орон” ном, Монгол улсын соёл, урлагийн амьдралыг илтгэн харуулсан зургийн цомог зэргийг дурсгав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54868
0 эможи
keyboard_arrow_up