Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Шүүгчдийн авлигын баримтыг ил болгож, шалгуулна

2018 оны 3 сарын 20

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сая долларын хадгаламжтай шүүгчээ нэрлэх үү? Arslan.mn

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шаардлага хүргүүлээд байсан. Түүнийг авлигаар хөрөнгөжсөн гэх шүүгч нарын талаар баримтаа дэлгэх эсвэл шүүхийн нэр хүндэд халдсан асуудлаар уучлал гуйхыг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шаардсан юм.

Тус шаардлагад өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариу илгээлээ. Тэрбээр Шүүхийн ерөнхий зөвлөлд хаягласан албан бичигтээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаархи хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой. 

Миний бие 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр "С1" телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, авлигатай тэмцэх газар, прокурорт өгч шалгуулах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55074
0 эможи
keyboard_arrow_up