Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.БАЯРЦОГТЫГ Ардчилсан Намын гишүүнчлэлээс ХАСАХ шийдвэр гаргалаа

2018 оны 3 сарын 20

Arslan.mn

Ардчилсан намаас Үндсэн дүрмийн хороо, Дотоодын сонгуулийн хорооноос гаргасан зарим шийдвэр болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай "Ардчилсан нам бол ямар ч төрлийн авлига, хээл хахуультай эвлэрч байгаагүй. Цаашид ч эвлэрэхгүй.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Ардчилсан намын улстөрийн зөвлөлөөс гарсан мэдэгдлийг танилцуулъя.

МЭДЭГДЭЛ

"Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа Эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам, эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж Ардчилсан нам үзэж байна.

С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогттой холбоотой мэдээлэл цахим орчинд тархлаа. Дээрх мэдээллийн үнэн зөвийг албан ёсоор тодруулахаар Ардчилсан намаас Швейцарийн Холбооны Улсын прокурорын газарт албан ёсоор тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улсаас Рио Тинто компанитай байгуулсан гэрээг эргэж харах зайлшгүй нөхцөл үүсэж болзошгүй юм.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрыг гишүүд болон Монголын улс төрчидтэй холбоотой офшор данс, авилга, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас Ардчилсан нам хариуцлагатайгаар шаардаж байна" гэжээ.

Arslan.mn

Ардчилсан намын хуулийн газрын дарга Д.Батхуяг "Үндсэн дүрмийн хороо хуралдаж Ардчилсан намын даргын тушаал гарч С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гарлаа. 

Тушаалд "Ардчилсан намын гишүүн С.Баярцогтыг Ардчилсан намыг гишүүнчлэлийн бүртгэлээс хассугай. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд үүрэг болгосугай" хэмээлээ. 

Видео үзэх: 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55092
0 эможи
keyboard_arrow_up