Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: М.Энхсайхан Таван толгойн асуудлаар өнөөдөр байцаалтаа өгч байна

2018 оны 3 сарын 26

Arslan.mn

Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр 3 дугаар сарын ажлын тайлангаа танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр хийж байна. Мөн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах юм. 

ШУУД ҮЗЭХ: 

Arslan.mn

АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "АТГ-ын ажлын хэсгүүд өнгөрсөн оны 11 дүгээр сард 21 аймаг, 98 суманд ажилласан. 

Авлигын эсрэг боловсрол олгох, урьдчилан сэргийлэх цуврал сургалтыг зохион байгуулж байна. Он гарснаас хойш 13 яамны ажилтнууд болох 1,150 төрийн албан хаагчийг сургалтад хамрууллаа. 

Мөн Глоб Интернэшнл ТББ-тай хамтран эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтыг зохион байгууллаа. 

АТГ-т ирүүлсэн өргөдөл гомдлын тоон мэдээллийн хувьд өнгөрсөн 3 дугаар сард нийт 130 өргөдөл, гомдол иржээ. Үүнээс 86 нь гэмт хэргийн шинжтэй, 36 нь авлига албан тушаал, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой. 

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. 

Өнгөрсөн сард хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад гурван албан тушаалтны ХАСХОМ зөрчилтэй гарсан. Гурван хүний цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

26 холбогдогчтой, 400 тэрбум төгрөгийн хохиролтой хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Мөн УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлээд байна." гэв.

АЛТЖИН ГРУППИЙН ЗАХИРАЛ АЛТАНГААС ТАЙЛБАР, БАЙЦААЛТ, МЭДҮҮЛЭГ АВСАН БАЙДАГ. ОДОО Ч АВНА. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой ҮХЦ-ийн гишүүн Сугарыг хэрэгт татах үндэслэл байгаа юу. Хоёрдугаарт С.Баярыг яллагдагчаар татсан юм уу, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэдэг нь юу гэсэн үг вэ. М.Энхсайханд мэдүүлэг өгөх хугацаа өгсөн гэсэн. Хугацаа нь дууссан. Одоо яах вэ?

Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог: Эрдэнэттэй холбоотой асуудал дээр товчхон ойлголт өгье. Эрдэнэт үйлдвэр, Жаст компани Стандарт банкнаас зээл авсан асуудал дээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Тухайн үед холбогдолтой байсан хүмүүсийг нарийвчлан шалгах ажиллагаа явагдаж байна. Нэлээн гүнзгий, анхаарал татах асуудлууд бий. Таны асууж буй хүмүүсийг, тухайлбал С.Баярыг гэрчээр татаж байцаалт авсан. Яллагдагчаар татаагүй. 

Батхүү гэдэг хүнийг нэгбүрчлэн шалгаж байна. Стандарт банкаар ямар хэмжээний зээл авч, тухайн зээл юунд зарцуулагдсан бэ гэдгийг нарийвчлан шалгаж байна. 

Энэ хэрэгтэй холбоотой Монголын томоохон ААН-үүд хамаарагддаг. Батхүүтэй холбоотой өмч хөрөнгийг шалгаж, бие биедээ бэлэглэсэн, илт бага үнээр худалдан авсан гэх мэт сэжиг бүхий зүйлсийг нь шалгаж байна. 

ҮХЦ-ийн гишүүн Сугарыг гэрчээр байцаалт авсан. Гарын үсгийг нь хуурамчаар зурсан байх магадлалтай гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Дахиж дуудна. 

ТЭЦ-4-ийн захирал Анхбаярт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. 

М.Энхсайхан Таван толгойн орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашигласан уу гэдгийг Нийслэлийн прокурорын газраас шалгаж байгаа. Ирсэн. Өнөөдөр байцаалтаа өгөөд байж байна.

-Алтжин группийн захирал Алтангийн хувьд ямар асуудал байгаа вэ. Мөн С.Баярцогтын асуудал юу болж байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг замхардаг. Та нарт дарамт шахалт ирдэг үү?

-Жаст компанийн Батхүүтэй холбоотой асуудал дээр Алтжин группийн захирал Алтангаас тайлбар, байцаалт, мэдүүлэг авсан байдаг. Одоо ч авна. 

Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ асуудал дээр Сангийн сайд асан С.Баярцогтыг дуудаж мэдүүлэг авсан. Олон албан хаагчтай холбоотой анхаарал татах асуудлууд бий. Нухацтай шалгана.

-Хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгасан үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар "Энэ жил 40,075 албан тушаалтан ХАСХОМ гаргасан. Бид жилд дунджаар 500 орчим албан тушаалтныг нь шалгадаг. 

Сая гурван албан тушаалтанд сахилга хариуцлага тооцсон тухай та бүхэнд мэдээллээ" гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55302
0 эможи
keyboard_arrow_up