Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Шүүхийн Ерөнхий Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор, тэгж байж бид шударга ёсны талаар ярина

2018 оны 3 сарын 27

Arslan.mn

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "2018 оны гуравдугаар сард нэр бүхий УИХ-ын гишүүд Засгийн газарт Эрдэнэтийн асуудлаар асуулт тавьсан. Асуултынхаа хариуг бид тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газраас аваад хариуг хүргүүлсэн.

Ингээд бид баримттай танилцаж байх үед олон мэдээ, мэдээллүүд олдсон. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрүүд хууль бусаар гарч байна. Төр дандаа хохирлыг нь хүлээж байна. Үндэслэлгүй шийдвэрүүдийг гаргаж байна. Хэн илүү мөнгө өгсөн талд нь шийдвэр гаргаж байна. Энэ асуудлуудыг бид тавьсан. 

Яг энэ цаг үед мөн бидний хэсэг гишүүд МАН-ын дэргэдэх Шинэ дэвшилтэт холбоо байгуулсан. 

Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой асуудлаар миний бие Цензургүй яриа нэвтрүүлгээр орохдоо "Шүүх засаглал ялзраад байна" гэж ярьсан. Үүнд Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Улсын дээд шүүх маш их эмзэглэж, надад хаяглсан албан бичгүүдийг хүргүүлсэн. Мөн 30 минутын хугацаатай шүүгчдийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгоод, буцаагаад хаасан.  

Эндээс харахад 3 сая төгрөгийн цалинтай шүүгч нарын ХОМ тэрбумаас давсан харагдсан. Өөрөөр хэлбэл нэг жилд шүүгч нар маань юу ч идэж, уухгүй амьдарчээ. Энэ нь ХОМ-ээр харагдсан. 

Өнөөдөр бид Шүүхийн Ерөнхий зөвлөлд хариу хүргүүлнэ. Мөн УЕП-т "мэдээлэл гаргах тухай" гэсэн албан бичиг өнөөдөр илгээнэ. Мөн энэ албан бичгийг бид өнөөдөр сошиалд тавина. 

Бид өнөөдөр УЕП-оос шүүгч нарын  ХОМ болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгаж, олон түмний эргэлзээг шалгаж өгөөчээ гэж хүсэж байна. 

Энэ шүүх засаглал үнэхээр хууль бусаар хөрөнгөжиж байна уу, үгүй юу гэдгийг шалгаж олон түмний эргэлзээг тайлж өгөөчээ гэж хүсэж байна. 

Шүүхийн Ерөнхий Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох учиртай. Тэгж байж дараа нь бид шударга ёсны талаар ярих хэрэгтэй.

Идэж, ууж авлига авах болохоороо уургын морь шиг. Шалгагдаж, хоригдох болохоороо бүгд өвчин зовлонтой болдог. Энэ болгоныг шийдэх газар нь шүүх. 

Энэ шүүх нь өөрөө ингээд ялзарчихсан тохиолдолд нөгөө гүйцэтгэх, хууль тогтоох засаглалынхаа бусармаг үйл ажиллагааг бүрэн цэвэрлэж чадахгүй системийн хямралд шилжээд байна.

Энэ албан бичгийг бид цагийн дараа албан ёсоор өөрийн фэйсбүүк хуудастаа тавина. 

Өнөөдөр манай шүүгч нарын ихэнх нь Туул голын орчимд Ривер Гарденд амьдарч байгаа. Бид ХОМ-үүдээс харахад ихэнх нь энийгээ дурдаагүй байна лээ. Эсвэл зарим нь түрээсийн орон сууцад амьдраад байгаа юм уу. Энэ тал дээр хамт оршин сууж байгаа хүмүүс нь бидэнд мэдээллэж өгнө үү. 

Ривер Гардены орон сууцууд ихэвчлэн тэрбум төгрөгөөс дээш үнэтэй байдаг. 3 сая төгрөгийн цалинтай манай шүүгч нар цалингаа огт үрэхгүй 30-40 жил цуглуулж байж ийм орон сууц авна шүү. Энэ бол зүгээр энгийн арифметик шүү."  гэв.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
55366
5 эможи
keyboard_arrow_up