Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Сайханбилэгийг албадан авчрах арга хэмжээ авна

2018 оны 4 сарын 03

Arslan.mn

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулаад байгаа. 

Мөн уг хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг ч шалгахаа мэдэгдсэн. Тодруулбал, АТГ-аас "Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг гадаадад байгаа. Прокурорын газраас түүнд дуудах хуудас илгээсэн. Түүнийг Монгол Улсад ирсэн үед нь Дубайн гэрээтэй  холбогдуулан байцаалт авна" гэх тайлбарыг өгсөн юм. 

Тэгвэл АНУ-ын Денверт байгаа Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилна гэх мэдээлэл цацагджээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Байгаа байршил нь тодорхой учир эрэн сурвалжлахгүй. Харин эх орондоо ирэхгүй бол албадан авчрах арга хэмжээ авна" гэлээ. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55630
4 эможи
keyboard_arrow_up