Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлыг НУУЦ САНАЛ ХУРААЛТААР ШИЙДЭХ ГЭЖ БАЙНА

2018 оны 4 сарын 06

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон жил орчим хугацааг өнгөрүүлээд байна. 

Харин энэ хаврын чуулганы нээлтийн өдөр Улсын Ерөнхий Прокурорын Газраас түүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлээд байгаа юм. 

Энэ хүсэлтийг хангахын тулд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ хуулийн 6.11-т зааснаар 48 цагийн дотор хэлэлцэх ёстой болоод байна. Өөрөөр хэлбэл УИХ өнөөдрийн дотор Д.Гантулга гишүүний асуудлыг шийдэх хэрэгтэй болж байгааг бид мэдээлсэн. 

Ингэхдээ мөн хуулийн  6.13.-т зааснаар "Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ" гэсний дагуу асуудлыг нууц санал хураалтаар шийднэ. 

Хэрэв өнөөдөр Д.Гантулгыг гишүүнээс түдгэлзүүлэхийг гишүүдийн олонх дэмжвэл тэрбээр холбогдсон хэргээ шийдүүлж дуусах хүртэл хугацаанд Д.Гантулгын сонгогдсон тойрогт нөхөн сонгууль явагдах зэрэг асуудал үүсэхгүй юм.

Тодруулбал, Үндсэн хуулийн  29.3. -т "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" гэжээ. 

Өөрөөр хэлбэл, Д.Гантулгыг шүүх буруугүй гэж үзвэл тэрбээр УИХ-ын гишүүнээрээ үлдэх боломжтой.


Одоогийн байдлаар төрийн ордонд МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж холбогдох Байнгын хороо руу асуудлыг шилжүүлээд байна. Байнгын хороо хуралдаж шийдвэрээ УИХ-д танилцуулж чуулганы хуралдаанаас эцсийн шийдвэр өнөөдөртөө амжиж гарах ёстой билээ. 

Эс бөгөөс УИХ хууль зөрчихөд хүрэх юм. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын бүлэг Д.Гантулгыг үлдээх шийдвэр гарсан бололтой. Д.Гантулга бүлгийн хурлын үеэр өөрийгөө үлдээж өгөхийг уйлан байж гуйсан гэв. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ  MPA.MN                                                     IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55778
0 эможи
keyboard_arrow_up