Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Батхүүгийн хоригдох хугацаа дууссан ч хууль бусаар хорьж эхэлжээ

2018 оны 4 сарын 12

Arslan.mn

“Жаст” группын захирал Ш.Батхүүг цагдан хориод нэг сар өнгөрчээ. Энэ хугацаанд түүний сахарын өвчин нь хүндэрч бие эрс муудсан бөгөөд эрчимтэй эмчилгээг цаг алдалгүй яаралтай хийхгүй бол амь насанд нь аюул тулгарч болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Харин түүний цагдан хорионы хугацаа өнгөрсөн шөнийн 00 цагт дууссан ч, хууль бусаар үргэлжүүлэн хорьсоор байна хэмээн өмгөөлөгч нь мэдэгдлээ. Энэ талаар Ш.Батхүүгийн өмгөөлөгч ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангийн удирдлагад хандаж шаардлага хүргүүлжээ. Шаардлагадаа, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 67/9 дугаартай захирамжаар Ш.Батхүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Дээрх захирамжийн захирамжлах хэсгийн 1-т “Яллагдагч Ламдан овогтой Шаравламдангийн Батхүүг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж шийдвэрлэсэн.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 5-т “Хугацааг сараар тоолоход сүүлийн сарын мөн өдөр хугацаа дуусна...” гэж хуулчилсан. Шүүгчийн захирамжид заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Ш.Батхүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд  1 /нэг/ сарын дээд тал нь 31 хоногтой гэж тооцож хүснэлтээр үзүүлэв. Эндээс харахад Ш.Батхүү нь 32 хоногтоо цагдан хоригдаж байх бөгөөд хуанлийн сараар тодорхойлбол  нэг сард хамгийн дээд тал нь 31 хоног байх тул 2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 08 цаг 30 минутын байдлаар Ш.Батхүүг 8 цаг 30 минут хууль бусаар цагдан хорьж байна....
Иймд Монгол улсын Үндсэн хууль болон сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасныг тус тус баримтлан Ш.Батхүүг нэн даруй суллахыг шаардаж байна” гэжээ. 
Өмгөөлөгчийн шаардлагаас харахад Ш.Батхүүгийн цагдан хорих хугацаа үнэхээр 32 дахь хоног дээрээ явж байна. Хүний эрх, эрх чөлөөнд хуулиар хязгаарлаагүй бол хэн ч дураараа халдах ёсгүй. Хуулийн хугацаа дууссан байхад Ш.Батхүүг хууль бусаар үргэлжүүлэн хорьсоор байгаа нь хуулийн байгууллагынхан түүний эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байгаагийн нэг илрэл бус уу. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
55989
3 эможи
keyboard_arrow_up