Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Офшор бүсэд данс, үл хөдлөх хөрөнгөтэй Монголын 16 албан тушаалтан

2018 оны 4 сарын 19

ОФШОР зурган илэрцүүд

Офшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлжээ.

МЭДҮҮЛЭГ:

Мэдүүлэг гаргагч

Албан тушаал

Хамаарал бүхий этгээд

Офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр

Тайлбар

1 Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Охин Сингапур улс Үл хөдлөх хөрөнгө орон сууцтай, зээлийн данс эзэмшдэг, мөн охин нь суралцдаг.
2 Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүн - Швейцарь улс 2 данс эзэмшдэг
3 Б.Асралт Гаалийн ерөнхий газрын дарга Дүү Хонг Конг Цалингийн данс эзэмшдэг
4 Б.Соёлмаа Авлигатай тэмцэх газрын ажилтан Дүү Ирланд улс Харилцах данс эзэмшдэг
Сингапур дахь Элчин сайдын яам:
5 С.Амардөлгөөн 2 дугаар нарийн бичгийн дарга - Сингапур улс Цалингийн данс эзэмшдэг
6 Ж.Соёлмаа 2 дугаар нарийн бичгийн дарга, консул - Сингапур улс Цалингийн данс эзэмшдэг
Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар: 
7 Л.Пүрэвсүрэн Байнгын төлөөлөгч Эхнэр, охин Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
8 А.Ариун 1 дүгээр  нарийн бичгийн дарга Нөхөр Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
9 Э.Батзориг Байнгын төлөөлөгчийн орлогч - Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
10 Н.Ачгэрэл Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх - Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
11 Д.Мөнхжаргал Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх Эхнэр Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
12 Б.Золтуяа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх Нөхөр Швейцарь улс Цалингийн данс эзэмшдэг
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт суугаа
13 С.Эрдэнэ Ерөнхий консул - Хонг Конг Цалингийн данс эзэмшдэг
14 Б.Галданжамц 3 дугаар нарийн бичгийн дарга - Хонг Конг Цалингийн данс эзэмшдэг
15 Б.Мөнгөн Консул - Хонг Конг Цалингийн данс эзэмшдэг
16 С.Сатай Консул - Хонг онг Цалингийн данс эзэмшдэг

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлж, офшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа албан тушаалтанууд Авлигатай тэмцэх газарт мэдүүлж, мэдэгдээд байгаа юм.

 

 

Эх сурвалж: АТГ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56253
0 эможи

keyboard_arrow_up