Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сайдыг огцруулах “эрх“ цөөнхөд бус олонхид бий

2018 оны 4 сарын 24

Arslan.mn

Сөрөг хүчин АН байгуулагдаад хагас жил болж байгаа У.Хүрэлсүхийн танхимын сайд нараас огцруулах шаардлагыг тавилаа. Тодруулбал Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг хариуцлага алдсан хэмээн сөрөг хүчин үзэж, огцруулах үндэслэлийг дурдлаа. Ингэхдээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг “ЭХ-ний сайдаар ажиллаж байхдаа өөрийн ах болон туслах зөвлөхүүдийн оролцоотой  “Хотгор шанага”-ын уурхайг Солонгосын иргэдэд худалдсан нь асуудлаар өнөөдөр  АТГ-т шалгагдаж байгаа.  Мөн төсвийн ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвийн орлогыг бууруулж, зарлагыг нэмэгдүүлэх Төсвийн хуулийг удаа дараа зөрчсөн” гэх үндэслэлийг дурдаж  байгаа бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгох зэрэг хууль бус үйлдэл удаа дараа гаргасан гэж сөрөг хүчин үзжээ. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ, улсын төсөв, ард түмний татварын мөнгөөр өөртөө тав тух бий болгосон 380 сая төгрөгийн  “Lexus-570” автомашиныг хууль бусаар худалдан авсан УИХ-ын болон Засгийн газрын тогтоол шийдвэрийг зөрчсөн гэж үзсэн байна. Тиймээс хариуцлага алдсан сайд нараа огцруулах саналыг УИХ-д яаралтай оруулж ирэхийг  УИХ дахь АН-ын бүлгээс шаардаад байгаа юм.  

МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараагаар нийгэмд шударга ёсыг сэргээхээ давтан давтан хэлж байсан.  Ажлын хийж чадахгүй байгаа, албан тушаалаа урвуулан ашигласан хэнд ч болов харуицлага тооцно, албан тушаалд томилж чадсан, буцааж чөлөөлж бас чадна гэдэг үгийг Ерөнхий сайд, МАН-ын дарга  уулзалт болгон дээрээ давтдаг.  

У.Хүрэлсүхийн танхим 100 хувь давхар дээлээс бүрдсэн. Тэрбээр “Би "Давхар дээл"-ийг эрх ямба гэж харахгүй байгаа. Давхар хариуцлагыг хүлээх болно.Тиймээс давхар хариуцлагатай сайд нар гэвэл ононо” гэж сайд нараа өмөөрч ч байсан. Харин эдүгээ давхар хариуцлага хүлээх сайд нарын зарим нь давхардсан эрх мэдлээ хэтрүүлэн, урвуулан ашигласан гэх үндэслэлээр сөрөг хүчнээс  огцруулах шаардлага хүлээж аваад байна.

Мэдээж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх сөрөг хүчний шаардлагад хариу өгнө. Гэхдээ энэ удаад ч, бус цаашдаа ч Засгийн газрын сайд нарыг огцруулах шаардлагыг нааштай хүлээж авахгүй нь тодорхой.   Харин сайд нар хариуцлага алдсан гэх огцруулах  үндэслэлүүдэд тайлбар дайх байх. Тэгээд ч огцруулахаар нэр дурдагдсан сайд нар өмнө нь дээрх холбогдсон асуудлууддаа тайлбар хийж байсан.  Жишээлэхэд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хотгор шанага”-ын асуудлаар хууль зөрчөөгүй гэдгээ  өмнө нь ч тайлбарлаж байсан бол ХЗДХ-ийн сайд  Ц.Нямдорж сайд өөрийнхөө унаж байсан, /одоо ч унаж байж магад/  цоо шинэ тоногдлогдсон  “Lexus-570” машинаа “С.Зоригийг хэргээс  үүдэж амь насанд нь заналхийлж мэдэх асуудал үүссэн учир хамгаалалт хийх шаардлагатай” гэж зөвлөсний дагуу авсан гэж тайлбарладаг.

Ерөнхий сайдаас хариу ирүүлсэн дараа сөрөг хүчин дараагийн улс төрийн алхмаа хийнэ гэж шаардлагадаа дурдсан байа лээ.  Магадгүй, сайд нарыг огцруулах асуудлаар сөрөг хүчний гишүүдийн үгээс УИХ-д өргөн барьж болно. Харин энэ тохиолдолд УИХ-аар хэлэлцэх дэгтэй.     Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд “дан дээл”-тэй хэдий ч тэрбээр МАН-ын даргын албан тушаалыг хашиж байгаа. Тиймээс намаа ч бодсон, Засгаа ч бодсон сайд нараа сугалан огцруулахыг хүсэхгүй. Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх 100 хувь парламентаас Засгаа бүрдүүлсэн нь нэг талаас МАН дахь фракцуудтайгаа тохиролцсон гэж харах ч, нөгөө талаас  өөртөө болоод танхимдаа давхар “хамгаалалт” авсан.

Хэрвээ УИХ-аас сайд нарыг огцруулах асуудал хэлэлцвэл УИХ дахь МАН-ын 33:32-оороо талцсан бүлгүүдийн хооронд тохироо явагдах байх.  Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын танхимыг огцруулсны шарх  парламент дахь олонхийн бүлэг дэх зарим хэсэгт өнөө ч аниагүй байгаа. Тиймээс сайд нарыг огцруулах асуудал сөрөг хүчний талд кноп дарах, бүлэг дотроо тохиролцох гэсэн хувилбар тэдэнд бий. Басхүү мөнхөд үйлчилж байдаг эрх ашиг зарим нэгнийг “дараагийн Засгийн газар” гэх хувилбарт ч шилжүүлэхийг үгүйсгэхгүй.   

Энэчлэн сайд нарыг огцруулах эсэх нь парламент дахь үнэмлэхүй олонхийн шийдэх асуудал болохоос бус сөрөг хүчнээс хамраах зүйл биш, хүч нь ч хүрэхгүй. Харин сөрөг хүчинд санал хүргүүлж, шаардлага тавих эрх нь нээлттэй.

Ер нь тэгээд У.Хүрэлсүхийн танхимын гишүүд давхар хариуцлага бус давхар ямба эдэлж байгаа нь үнэн. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх эхлээд намдаа, Засагтаа  шударга ёсыг сэргээчихээд, дараа нь нийгэмдээ үлгэрлэх хэрэгтэй л дээ.

Н.Энхлэн            SHUUD.MN

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56408
0 эможи

keyboard_arrow_up