Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

З.Энхболд: АТГ-ын даргад нэр дэвшигчдийг долоо хоногийн хугацаанд иргэдээс САНАЛ авна

2018 оны 4 сарын 24

Arslan.mn

ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

-Авлигын эсрэг хуулийн 21.1-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид АТГ-ын даргыг санал болгох эрх нь байгаа. Энэ хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч үг хэлэхдээ АТГ-ын даргыг УИХ-д санал болгоно гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч өөрийнхөө эрхийг ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлэхээр боллоо.

АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх хүнийг ард түмнээсээ асууна. Тиймээс Ерөнхийлөгчийн тамгын газрын сайтаар дамжуулан долоо хоногийн хугацаанд иргэдийн саналыг авах гэж байна. Цахим санал асуулга овог нэр, хаягаа тодорхой бичих ёстой. АТГ-д нэр дэвшүүлэх хүн нь 21.1-т заасны дагуу төрийн албанд 15 доошгүй ажил ажилласан 45 нас хүртэлх эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэдэг шалгуурыг хангасан байх шаардлагатай. Шаардлага хангасан хүнийг л нэр дэвшүүлэх ёстой. Хамгийн олон удаа нэр нь давтагдсан хүнээс гурвыг нь сонгоод, тэдний нэгийг нь УИХ-д оруулна хэмээв.  ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Одоогийн АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа юу?

-Одоогийн даргын бүрэн эрхийн хугацаа нь хуулийн дагуу дууссан байгаа. Хүний оронд томилогдсон учраас хугацаа нь дууссан гэж үзэж байна. Иргэдийн сонгосон хүнийг УИХ зөвшөөрөөд томилчихвол ирэх долоо хоногийн сүүлээр АТГ шинэ удирдлагатай болно. 

Arslan.mnArslan.mn

Гэрэл зургийг: MPA.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56422
2 эможи

Оюун
2018-04-26 17:00
АТГ-ын газрын даргыг Д.Цогтбаатар , Дэдээр нь Д.Пүрэвбаатарыг тавих хүсэлтэй байна.
Содончимэг
2018-04-24 20:08
Ямар сайтаараа саналаа өгөх вэ
Содончимэг
2018-04-24 20:07
Маш зөв
keyboard_arrow_up