АТГ-ын дарга болох хүн ямар шаардлага хангасан байх вэ?
2018 оны 4 сарын 24
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд заасан эрх мэдлийнхээ хүрээнд АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болсныг мэдээлсэн.
АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулах юм.
Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь:
- Төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан
- 45 нас хүрсэн
- Эрх зүйч мэргэжилтэй
- Удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай
- Сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхлээгүй хүн байх ёстой.
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь:
- Төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан
- Эрх зүйч мэргэжилтэй
- Гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай
- Сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхлээгүй гэсэн шаардлагуудыг хангаж байх ёстой юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
56443
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: