Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарт эрүүгийн хэрэг үүсгээгүй

2018 оны 4 сарын 25

Arslan.mn

АТГ-аас сар бүрийн 25-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, өнгөрсөн сард хийсэн ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ ёсоор өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хэлэхдээ "Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар ямар нэгэн эрүүгийн хэрэг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөхгүй. Асуултыг бичгээр авч вэб сайтаар албан ёсоор мэдээлэл өгнө.УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарт эрүүгийн хэрэг үүсгээгүй. " гэв.

Тус газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн гуравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 100 гомдол мэдээлэл хүлээн авч, шалгасан байна. Мөн авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас харьяалал тогтоосон 344 хэргийг мөрдөн шалгажээ. Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар, 24 хэргийг хаах, 7 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
56482
1 эможи

keyboard_arrow_up