Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Батзандан: АТГ нээлттэй сонсгол хийвэл эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж анхааруулга өгч байна

2018 оны 4 сарын 25

УИХ гишүүн Ж.Батзандан өнөөдөр АТГ-т очиж мэдүүлэг өгчээ. Тэрбээр энэ талаараа мэдүүлэг өгсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Arslan.mn

УИХ гишүүн Ж.Батзандан:

“2017 оны 12 дугаар сарын 10-нд УИХ-ын 40 гаруй гишүүн санаачлан Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцтай холбоотой ирсэн 10 гаруй өргөдлийн талаар иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг УИХ-ын үеэр зохион байгуулсан. Мөн С.Зоригийн хэргээр хоригдож байгаа Т.Чимгээ, А.Содномдаржаа нарын гэр бүлээс ирсэн өргөдөл тэр дунд байсан. 

Гэтэл өнөөдөр АТГ-ын мөрдөн байцаагч Н.Дамдинсүрэн, Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан нараас ирсэн бичгийн дагуу Б.Хурц, Эрдэнэтийн 49, С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал ярьж байгаа гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэх талаар ярьж эхэлж байна. Б.Хурцын гомдлын дагуу надаас гэрчийн мэдүүлэг авч, Ордон  дотор нээлттэй хэлэлцүүлэг хийснийг буруутгаж байна. 

УИХ гишүүн ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах гэж сонгогддог юм. Албан тушаалтны эрх ашгийг хамгаалах гэж ажилладаггүй. Тэдний өмнө бөхийж болохгүй. 
Маргаашнаас юу болохыг харъя. Эдгээр асуудалтай холбоотой нээлттэй сонсгол хийвэл эрүүгийн хэрэг үүсгэнэ шүү гэж анхааруулга өгч байна гэж ойлголоо. Ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллах болно. Надад ухрах зам байхгүй” гэж мэдэгдлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56483
1 эможи

keyboard_arrow_up