Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, С.Баярцогт, Б.Бямбасайхан хоёрыг үргэлжлүүлэн хорихоор болов

2018 оны 5 сарын 01

Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, С.Баярцогт, Б.Бямбасайхан хоёрыг үргэлжлүүлэн хорихоор болов

Сангийн сайд асан С.Баярцогт, эдийн засагч Б.Бямбасайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан гурвыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо.

Шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогт,  эдийн засагч Б.Бямбасайхан нарыг 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргажээ. Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Нийслэлийн прокурорын газраас Б.Ариунсангийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналуудыг өнөөдөр буюу 2018.05.01-ний өдөр ирүүлсэнийг хүлээн авч: 

90/1-дугаартай шүүгчийн захирамжаар С.Баярцогтод өмнө авсан 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 15 хоног хүртэл хугацаагаар сунгаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,    

91/1-дугаартай шүүгчийн захирамжаар Б.Ариунсанд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт хийх таслан сэргийлэх арга хэмжээ, 

92/1-дугаартай шүүгчийн захирамжаар Б.Бямбасайханд өмнө авсан 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 15 хоногийн хугацаагаар сунгасан болно. 

Эх сурвалж: OLLOO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56737
0 эможи

keyboard_arrow_up