Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн “БҮРЭН ЭРХ“-ийг хувьдаа эдлэхийг хориглоно

2018 оны 5 сарын 03

Arslan.mn

УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, гишүүдийн ёс зүй, хариуцлагыг чангатгах талаар хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хуулийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт ахалж байгаа юм.

УИХ-ын гишүүнээр сонгогдон тангараг өргөсөн төрийн түшээд хуралдаандаа цагтаа ирдэггүй, суудаггүй гэмтэй.  УИХ-ын чуулганы бүрэн эрхийн хугацааны дөрвөн жилд  чуулганы нээлт дээр л харагдаад бусад үед огт үзэгддэггүй гишүүд ч  байдаг. Тухайлбал, 2004-2008 оны парламентын үеэд Чингэлтэйн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн “симба” Ц.Батаа  “ховор хүмүүс”-ийн нэг байлаа. Өнөөдрийн парламентын тухайд гишүүн Б.Наранхүү  таслалтаараа гишүүдийг тэргүүлдэг. Тэр дундаа өнгөрсөн хавар, намрын чуулганы  хуралдааны таслалтаараа бусдаасаа цойлсон нэгэн.

Хурал даргалагч, зохион байгуулагч нарт хуралдааны ирцийг  бүрдүүлэх чухал ажил оногддог. Гишүүдийн болон туслахуудын гар утас руу залгаж, хуралдаан эхлэх гэж байгааг, хаана явааг  асууж, лавлаж, цаг, мөнгө хоёрыг  “гүйлгэсээр” байдаг билээ.  Уг нь аль өмнөх долоо хоногт нь чуулган байнгын хорооны хуралдах цагийн хуваарь, хэлэлцэх асуудлыг гишүүдэд хүргүүлсэн байдаг.

Харин  УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг ирцийн асуудалд  зохицуулалт хийхээр тусгасан байна. Уг хуулийн төсөлд “ чуулганы хуралдааны нийт цагийн гуравны нэгээс илүүд нь суугаагүй , хуралдаа ирдэггүй гишүүнийг эгүүлэн татаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгохоор тусгажээ. Хуралдааны үеэр  УИХ-ын гишүүд  үг хэлэхдээ хэлэлцэж байгаа асуудлаас давж, өөр сэдэв хөндөх, хэн нэгэн рүүгээ хатуу үг чулуудах нь энүүхэнд байдаг. Учир нь “УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гэсэн заалт үйлчилдэг. Тиймээс  хууль боловсруулагчид  “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглож, хуралдааны дэг зөрчсөөр байвал хуралдаанаас хөөж танхимаас гаргах хариуцлагын зохицуулалт нэмсэн байна.

Ингэснээр гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, ирц болон санал хураалтын босгыг өндөрсгөж, хуралдаа суудаггүй гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгажээ. Хариуцлагагүй, ёс зүйгүй гишүүдийг дэгэнд нь оруулж, хуулийн мухардалд ордог асуудлыг хуугаар нь цэгцлэх зүйл заалт чамгүй туссан талаар ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт онцолж байна лээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүд хуралдаанд оролцоогүй нэгний  өмнөөс кноп дарж, төслөө дэмжүүлдэг. Уг хууль бус  үйлдлийг таслан зогсоож, төрийн түшээд "төгөлдөр хуурддаг" гажуудлыг засах заалтыг ч төсөлд тусгажээ.  Ингэснээр худлаа ирц бүрдүүлж хууль батладаг, ирээгүй нэгнийхээ өмнөөс эрхэнд нь халдаж санал өгдөг явдлыг хална гэж үзэж байгаа аж. 

Ер нь хуралдааны ирцийг бүрдүүлэх  асуудал аль ч парламентын үед “толгойны өвчин” болсоор ирсэн.  Өнгөрсөн парламент ирцийг бүрдүүлэхий тулд хурууны хээгээр уншуулах асуудлыг ч сөхөж байлаа.  Энэ удаад ч биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр ирцэнд ордог, саналаа өгдөг байхаар зохицуулжээ.  Эдүгээ чуулганы хуралдааныг  хуралдуулахдаа өглөөний ирц үдээс хойшхи хуралдаанд ч хүчинтэй байхаар зохицуулалт хийсэн. Гэвч үдээс хойш гишүүд  хуралдаандаа ирэх нь хойрго байдаг.

Хэрвээ чуулган, байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэх үед энэ заалт дэмжигдвэл  төрийн түшээд хувийн бизнесээ хойно тавьж, хуралдаандаа суухыг урьтал болгох нь дамжиггүй.  Төрийн түшээгийн бүрэн эрхээ хувийн компанидаа эдлэх эрхийг  гишүүдэд олгоогүй, уг нь. Гэвч УИХ-ын гишүүд өөрсдөдөө халтай хуулийг батлах асуудалд хойрго ханддаг. Тиймээс хэлэлцүүлгийн явцыг ажиглаж байя.  

Эх сурвалж: SHUUD.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56840
0 эможи

keyboard_arrow_up