Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн мөнгийг 100 хувьд олго гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл

2018 оны 5 сарын 04

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг сүүлийн үед Хотгор шанагын уурхайтай холбох болсон талаар болон Хүүхдийн мөнгийг ямар хэмжээнд олгох талаар тодрууллаа.

-“Хотгор шанага”-ын лиценз танай гэр бүлийнхний нэр дээр байдаг тухай нэвтрүүлэг цацагдсан. Харин та, танай ах өөр тайлбар өгөөд байгаа?

-Тухайн нэвтрүүлгийг үзсэн. Нийт мэдээллийн 80 хувь нь худал мэдээлэл. Би Солонгосын төрд нөлөөлөөд шийдвэр гаргуулаад байна ч гэж юу байх вэ. Солонгос бол хуулиа хатуу мөрддөг улс. Үүний дараа Солонгосын виз гаргаж өгөөч, гаргахад тусалж өгөөч гэсэн зүйлс ч их гарах болсон. Солонгосын төрд нөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Дээр нь тэр арилжаа, наймааг хийсэн жинхэнэ эзнээс нь яагаад бултуулаад байдаг юм бэ. Бид энэ асуудалд огт оролцоогүй. Эндээс би Солонгосын төрд их нөлөөтэй хүн юм байна гэдгээ мэдэж авсан.

-Та уг нь Сангийн сайдаар томилогдохдоо “надад болон манай ах нарт уул уурхайн ямар ч лиценз байхгүй” гэсэн. Гэтэл хоёр ах болон зөвлөхөд тань “Хотгор шанага”-ын лицензүүд бий гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Хэзээ ч лиценз байгаагүй. “Хотгор шанага” гэдэг компанийн захирал нь өөрөө мөнгө зээлж авсан. Үүний талаар маш тодорхой мэдээллийг баримттайгаар би өөрийн цахим хуудсандаа тавьсан. Зээлийн гэрээ байгуулж зээл аваад, богино хугацаанд төлнө гэж байсан ч гурван жилийн дараа төлсөн. Ийм л асуудал байгаа. Манай гэр бүлийнхэн лиценз, концесс, тендерт оролцдоггүй, тусдаа бизнесээ эрхлээд явдаг.

-Та энэ тухай мэдүүлгийг АТГ-т өгсөн үү?

-Өгөлгүй яах вэ. Би өөрөө гомдол гаргасан шүү дээ. Хэсэг бүлэг хүн бодитой зүйлийг гажуудуулаад, гүтгэлэг хийгээд, улс дамжин явж телевизийн нэвтрүүлгүүдийг хийж байгаа.Энэ бүгдийг бид мэдэж байсан. Санхүүжүүлж байгаа эздийг нь улс төрийн зорилготой, мөнгөтэй хүмүүс байгаа нь ч ойлгомжтой. Тиймээс би өөрөө энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлт тавьсан. Одоо шалгагдаад явж байгаа.

-Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох төслийг дэмжээд, нэгтгэж хэлэлцэхээр болсон. Үнэхээр 100 хувь олгох боломж төсөвт бий юу?

-Хэрэв 100 хувь олгоно гэвэл хуулийн их том зөрчил гарч ирээд байгаа юм. Яагаад гэвэл одоо байгаа батлагдсан төсвийнхөө хүрээнд хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох боломж нь байгаа.

100 хувь болгохоор мөнгө байхгүй учир Төсөвт тодотгол хийх шаардлага гарна. Тэгвэл Төсөв ямар тохиолдолд тодотгох нь хуулийн заалттай. Тэр хуулийн шаардлага нь ерөөсөө байхгүй байгаа. Тодруулбал, төсвийн орлого буурсан тохиолдолд төсөв тодотгох хуулийн заалттай.

Орлого нэмэгдэж байгаа үед төсөв тодотгох шаардлагагүй. Энэ оны эхний гурван сарын байдлаар төсвийн орлого даван биелж байгаа. Тиймээс төсөв тодотгох ямар ч нөхцөл үүсэхгүй. Төсөвт тодотго, хүүхдийн мөнгийг 100 хувьд олго гэж шаардлага тавьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8
56878
8 эможи

Зочин
2018-05-05 23:18
Sain bainuu bi 1 saras hosh hvvhdinha mongig awagvi hvvhdinha mongor aimdrdag nadad hichvv baina
баагий
2018-05-05 18:08
манай монголын төр засаг хэдэн хүүхэддээ мөнгө өгөхөө шийдчихэж чадахгүй ингэж байж эх орноо яаж авч явна даа үнэхээр урам хугармаар юм. ард түмэн нь энэ л хэдэн хүмүүсээ харж амьдарч байх нөгөө хүмүүс хэдэн жаахан хүүхэддээ 20000 төгрөг өгөх гэж бөөн юм болохын. ер нь бол авдаг цалингаасаа 20000 төгрөг хасуулаад авсан ч тэр хасуулсан мөнгө чинь нэг айлын хүүхдэд нэмэр болох л байх. та нарын хувьд 20000 нэг аяга кофены мөнгө биз
Зочин
2018-05-05 17:32
20000 ogoh yu ch ih maygladg yum huuhed burt ogoh heregtei shde oorsdo heden zuun sayar ni iddg baij arai bishe ene manai zasgin gazart suj bga heden yumnud arai l bishe
Зочин
2018-05-05 11:22
odo tgd suwilagch nar tsailan bga bdg tgd bagsh nariin tsailag nemen bgd bga shv de ene bol boiloo odo aira bish tgwel suwilagch bas nemeh heregtei hvvhed 20000ogch chadhgvi bga yum ch tsailan nemhv neree bish shv ene bol hetsv yuma da ene hvmvvs haan bank odo 60%hvvhed mongo ogno gj ochdor tgj bna ene bol bvvr bish shv hvmvvseee
Зочин
2018-05-05 11:19
Neree aira teneg yuma odo 60%gd bga shv ene aira bish hvvhed bvr ogch bolno shv hrtsv hvmvvs bga teneg yun yairj bh yuma sno sno hvmvvs bna bna 20000ga ogoh gj boon yum bolj hetsv hvmvvs bh yuma
ээж
2018-05-05 10:49
хүүхдийн мөнгө гэж сүртэй юм болох юм. яг үнэндээ хүүхдийн мөнгө буулаа гээд дагуулж гараад аятайхан хоол ч авч өгч хүрэхгүй мөнгө өгөх гэж яасан ч сүртэй юм болдог юм бэ дээ. монголын төр хүнээ дандаа үнэгүйдүүлэх юмдаа.
AAGII aagii
2018-05-05 10:44
өөрсдөө хэдэн тэр бумаар нь идэж байж ядарсан хэдэн хүүхэдтэй 20000 хэрүүл хийгээд яах гэсэн юм бэ дэ ядарсан ч улс болдоо
заяа заяа
2018-05-05 08:34
Ерөнхийлөгч Баттулга анх сонгуульд өрсөлдөхдөө хүүхдийн мөнгийг 50,000 болгон гэсэн.Тэр худлаа л болсон.Одоо 20,000 гаа өгөх гэж бөөн юм болж байж өгөх юм.Гадаадад хүүхдийн мөнгөө нэмэгдэлтэй өгч байхад монголд гуйлгачин шиг 20,000 ийг хэл амтай өгөхийн.Багш нарт нэмдэг мөнгийг хүүхдийн мөнгөнд нэмж өгвөл яасан бэ.Ядарсан ам бүл цөөтэй айлуудад энэ 20,000 г сард юу авах юм бэ
keyboard_arrow_up