Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

2018 оны 5 сарын 04

Arslan.mn

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж байна. 

Засгийн газраас өргөн барьсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг Эдийн засгийн байнгын хороо лхагва гарагт хэлэлцсэн юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 118 арга хэмжээнд давхардсан тоогоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас 80.5 хувь нь буюу 95 арга хэмжээ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 95.7 хувь буюу 113 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 8.5 хувь буюу 10 арга хэмжээ туссан байна. Нийт 5 бодлого, 17 зорилт, 118 арга хэмжээний биелэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд 79.3 хувийн биелэлттэй байгааг Г.Занданшатар сайд танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг бодлого тус бүрээр нь авч үзвэл макро эдийн засгийн бодлого 90 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 66.8 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 77 хувь, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 83.4 хувь, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 86.5 хувь байгаа юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56895
0 эможи

keyboard_arrow_up