Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Сайханбилэгийн илгээсэн ил захидлын цаана...

2018 оны 5 сарын 08

Arslan.mn

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас ил захидал бичжээ. Олон нийтийн хувьд Оюутолгой төслийн “өрмийг хамаад идчихсэн” хэсэг улстөрчийг “хар гэр”-т хорьчхоод байгаа мэт ойлголт бий. Гэвч хэн шалгаж, нягталж бас эцсийн шийдвэрийг ямар хүмүүс яаж гаргах бол гэдэг асуулт байсаар л байна.

Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн бичсэн ил захидлаас харахад улстөрийн шийдвэр гаргасан атал өдгөө шүүх засаглалаар шүүлгэх гэж байгаа нь засаглал хуваах зарчим алдагдана хэмээжээ.

Тодруулбал, "... Оюутолгой гүний уурхайн төслийг хөдөлгө гэдэг даалгаврыг Ерөнхий сайдын хувьд би Ард түмнээсээ авсан юм. 450.0 мянга орчим иргэн мессежээр анх удаа саналаа өгч энэ төслийг түргэн эхлүүлэхийг 60 гаруй хувь нь даалгасан билээ. Тухайн үеийн УИХ хоёр ч удаа тогтоол гарган Оюутолгойн гүний уурхайн төслийг эхлүүлэх даалгаврыг Засгийн газарт өгсөн. Урт удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн явцад Засгийн газар уг асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцэж, эцэст нь Санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтнуудад олгосон юм.

Энэхүү төслийг хөдөлгөх шийдвэрийг тухайн үед Парламентад суудалтай улс төрийн бүх нам хүчин оролцсон Хамтарсан Засгийн газрын үед гаргаснаараа онцлог билээ. Дараа нь УИХ-д албан ёсоор танилцуулж, сонирхсон бүх гишүүдийн асуултад хариулсан болно Мөн хамтарсан Засгийн газар буусны дараа 2015 оны Намрын чуулганд нэр бүхий гишүүдээс уг асуудлаар тавьсан Асуулгын хариуг Чуулганы нэгдсэн хуралдаан дээр өгч, мөн сонирхсон бүх гишүүдийн асуултад хариулсан. Үүнээс гадна уг асуудлаар УИХ дахь цөөнхөөс Засгийн газрыг огцруулах саналыг 2016 оны нэгдүгээр сард өргөн барьж, Оюутолгой гүний уурхайн төслийг хөдөлгөсөн асуудлаар Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн олонхоор шийдвэрлэсэн юм.

Өөрөөр хэлбэл уг асуудалд УИХ ач холбогдол өгч хангалттай цаг хугацаа зарцуулж байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энд нэг зүйлийг онцлон дурдах ёстой. Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөх эсэх, яаж хөдөлгөх зэрэг асуудлууд нь цэвэр бодлогын бөгөөд УЛС ТӨРИЙН шийдвэр юм. Уг төслийн төлбөр тооцоог хэрхэн шийдэх, зардлаа хэрхэн тооцох, санхүүгийн тайлан хүлээж авах эсэх нь гүйцэтгэх засаглалын хүрээнд шийдэх улс төрийн шийдвэрийн асуудлууд байсан. Хэрэв Засгийн газрын тогтоол захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж Үндсэн хуулийн 45.2-т мөн холбогдох хуулиудад тодорхой заасан байдаг. /Тухайн үед УИХ дээр ийм асуудал үүсэж байгаагүй болно/

Өөрөөр хэлбэл бодлогын буюу улс төрийн шийдвэрийн зөв бурууг Үндсэн хуулиар өөр хэн ч биш зөвхөн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагууд өөрсдөө тогтооно. Энэ үндсэн эрх мэдлээ шүүх засаглал руу шилжүүлбэл засаглал хуваах зарчим алдагдаж жинхэнээсээ Үндсэн хуулийн хямрал руу шилжинэ гэсэн үг. Америк, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад улс төрийн шинжтэй асуудлыг шүүх хянаж үздэггүй зарчим тогтсон байдаг юм.

Жишээ дурдъя. 2017 онд Монгол улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж шинээр 2,7 тэрбум долларын өр зээл авах уу, эсхүл алт, нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж-төсвийн орлого сайжирч байгаа учраас хөтөлбөрт хамрагдалгүй явах уу гэдэг УЛС ТӨРИЙН шийдвэрийн буруу зөвийг 2017 оны нөхцөл байдлыг ойлгохгүй дараагийн УИХ ажлын хэсэг гаргаж, шалгана гэвэл яах вэ? Буруу зөвийг нь хууль шүүхийн байгууллага тогтоох уу? Хэнийгээ бас барьж хорино гэх вэ? Саяхан Монгол улсын Ерөнхий сайд Тавантолгойн төслийг хөдөлгөх улс төрийн шийдвэрээ удахгүй танилцуулна гэсэн. УИХ нэг дуугаар, санал нэгтэй дэмжиж чадах уу?

Санал зөрөлдсөнөө бас хууль шүүхээр шийдүүлнэ гэх үү? Хорьж шалгах ажил дараа нь бас үргэлжлэх үү? Оюутолгой гүний уурхайн асуудал яг дээрх хоёр жишээтэй адилхан юм. Гурван парламент дамжсан асуудлын дэнсийг гурван шүүгчид даатгаад орхиж болохгүй ээ. Улс төрийн шийдвэрийн зөв бурууг шүүх тогтоож эхлэх л юм бол Монгол Улсад улс төрийн хоригдлууд л шинээр төрж эхэлнэ. Өнөөдөр Монгол Улсын хоёр ч Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс холбогдох албан тушаалтнууд улс төрийн шийдвэр гаргасныхаа эрх чөлөөгөө хасуулан цагдан хоригдож байна. Ийм учраас энэхүү ил захидлаараа миний бие та бүхэнд хандан дараах хүсэлт, санал бодлоо хүргэж байна...” гэжээ.

Тэгвэл хэрхэн шийдвэрлэх бол, бас өдгөө хоригдчихоод байгаа хүмүүсийг шалгах үйл явц ямар түвшинд явж байгаа гэж итгэх вэ. Ерөнхий сайд асан нь ийн өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, засаглалынхан хийгээд улстөрч, шүүх, прокурортоо ч итгэхгүйгээр ил захидал бичиж байгаа нь хэр зохистой асуудал вэ?

Мэдээж хоригдож буй хүмүүс ил захидал бичих нь эцэстээ “хамсаатнууддаа” үг, хэлээ ойлголцох цөм боломж, гаднаас аврах хүмүүстээ гарц, гаргалгаа нь болж өгдөг гэж ярьдаг. Гэвч улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөв баривчлагдаж, хоригдоод байх юм бол цаашид Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлж ч чадахгүй хэмжээнд хүрэх юм биш байгаа гэх асуудлыг давхар хөндөөд байх шиг. Ердөө л шийдвэр гаргасныхаа төлөө эрхээ хасуулж, энэ албан тушаалтнуудын араас “дээлээ нөмрөх” уламжлал тогтож магадгүйг анхааруулав уу гэлтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
56995
1 эможи

бамбар
2018-05-08 20:54
СЭТГҮҮЛЧ МАНГАР БАЦААН ӨӨРИЙГӨӨ ЕРӨНХИЙ САЙД ГЭЭД ИТГЭЧИХЭЖ, ХАР ХОР НАЙРУУЛЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР НҮДЭНД НЬ ХАРАГДААД ЭХ ОРНОО ХУДАЛСАН НЬ ХҮН БҮРТ ОЙЛГОМЖТОЙ БОЛСОН. ТИЙМ УЧИР БЭХ ОРНООСОО УРВАСАН ХЭРГЭЭР БҮХ НАСААР ХОРИХ ЯЛ Л ТААРНА
Арслан
2018-05-08 16:25
Эд ерэн хоригдож байгаа нь үнэн үү ай мэдэхгүй
Хэн ч эдгээр хумуусийг монголд ашиггуй гэрээ хий гэж шахаагуй нь ойлгомжтой ямар уед гэрээ хийж байгаа хун негее талдаа а
2018-05-08 15:02
Хэн ч эдгээр хумуусийг монголд ашиггуй гэрээ хий гэж шахаагуй ямар уед гэрээ хийж байгаа хун негее талдаа ашигтай еертее ашиг багатай гэрээ хийдгийг мэдэхгуй хун одоо ховор байгаа тиймээс хийсэн зуйлдээ эзэн идсэн хоолондоо сав нь байх хэрэгтэй
Буруу шийдвэр гаргасан бол буудуулах ял авах нь бий.
2018-05-08 13:53
Буруу шийдвэр гаргасан бол буудуулах ял авч болдог шүү дээ. Хэрэв буруу шийдвэр гаргаснаа хүлээхгүй бол шоронд хатаах ёстой. Мөн гэр бүлийн өмч хөрөнгийг нь хурааж хам хэрэгтэн эхнэр хүүхдүүдийг нь ч шийтгэх нь шудрага ёсонд нийцнэ.
Бузарыг бузраар
2018-05-08 13:29
Ард түмний баялгийг амаа олохгүй цуслан, маргаашгүй юм шиг ЦӨЛМӨН ТОНОЖ байхдаа, ард түмний толгой дээр инээд алдан шээж бааж байхдаа энэ талаар бодох ёстой байж дээ!!! Та юу тарьна түүнийгээ хураана!! Нүгэл үйлдсэн, хулгай, дээрэм тонуул хийсэн бол түүнийхээ ялыг үүрнэ!! Уйлан дуулаад, худал гийнээд хэрэггүй. Бузарыг бузар л арилгадаг юм!!
имми
2018-05-08 09:53
монгол ялуулдаг хэдэн эргүүнийхээ толгойд юм хийхгүй бол монгол ялахгүй ээ
Зочин
2018-05-08 09:38
Идсэн уусан асуудал тустай. Оюу толгойг бидний хоосон, хийрхэсэн улс төрчдийн балагаар монголчууд алдчихсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Дубайн гэрээг хийхдээ эх орныхоо төлөө үхдэг цэрэг эр шиг зогсож чадаагүйн төлөө чамтай хариуцлага тооцох гэж байна гэдгийг ойлго ллараа.
keyboard_arrow_up