Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гуалингаас бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх саналыг дэмжлээ

2018 оны 5 сарын 09

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.09) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Засгийн газраас өнгөрсөн сард өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.   Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хуулийн төсөлд “Гуалингаас бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Үргэлжлүүлэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  хийлээ. Уг хуулийн төсөлд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулж байгаа, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн, модон барилгын угсармал хийцэд ногдуулсан гааль, НӨАТ-ыг татвар төлөгчид буцаан олгохоор тусгажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57060
0 эможи

keyboard_arrow_up